Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙНА

Ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн монгол орны 21 аймагт нээлтээ хийж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Говь-Алтай аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Говь-Алтай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53.4 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн дөрвөн жилд 312.8 тэрбум төгрөгөөс 376.9 тэрбум төгрөгт хүрч 20.5 орчим хувиар өссөн байна. Мөн тариалалтын тоо хэмжээг 30 га-гаар нэмэгдүүлэн 1415,6 га талбайд үр тариа 330 га, ногоон тэжээл 827 га, төмс 49 га, хүнсний ногоо 84 га, жимс, жимсгэнэ 125,6 га тариалжээ. Өнөөдрийн байдлаар 1380,1 га талбайгаас 2861.0 тн ургац хураан авсан байна. Тус аймаг нь жимс, жимсгэнэ, халтар арвай, эрдэнэ шишээрээ алдартай бөгөөд энэ онцлогтоо тулгуурлан орон нутагтаа хүнсний хувьсгал хийхээр төлөвлөж байна.  Мөн улсын хэмжээнд сонгино, сармисны хэрэгцээг 100 хувь хангахаар зорьжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Говь-Алтай аймаг дахь нээлтийн үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн болж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа.

  • Үндэсний үйлдвэрлэгч “Бигэр” брэнд

Говь-Алтайн Бигэр суманд 1967 оноос хойш, олон төрлийн жимсээр дарс, согтууруулах ундаа үйлдвэрлэж буй “Бигэр” брэнд нь улсдаа төдийгүй олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Мөн байгуулагдсан цагаасаа хойш 1981 онд БНМАУ ЗХУ-н Сансарын хамтарсан нислэгт шалгарсан, БНМАУ-ын чанарын АЛТАН медаль хүртэж байсан гэх мэт олон нийтийн таашаалд нийцэж, удаан хугацаанд чанараа алдалгүй хадгалж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.

  • Алтайн брэнд “Чипсэн ааруул”

Орчин үед хүүхэд багачуудын сүү, цагаан идээний хэрэглээ багассан тул тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ааруулыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Энхтаян” ХХК үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ зөвхөн Монгол Улсад гэлтгүй бусад улс оронд ч бий.

  • Орон нутгаа талх, нарийн боовоор хангадаг “Даваатын хишиг” ХХК

Говь-Алтай аймгийн талх, нарийн боовны хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг “Даваатын хишиг” ХХК нь хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангах зорилгоор тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эдийн хангамж хамгийн их хүндрэл учруулдаг тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ асуудал шийдэгдээсэй гэж хүслээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙНА
Хэл солих
Мэдээлэл хайх