Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Дорнод, Сүхбаатар аймагт хоршоодыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн биржээс “Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022” ажлын хүрээнд Дорнод, Сүхбаатар аймагт хоршоодыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын Тамгын газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцсон бөгөөд “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Дорнод, Сүхбаатар аймгийн хоршоод биржийн байнгын бус гишүүнээр бүртгүүлж, гэрээ байгуулснаар өөрсдийн бэлтгэсэн түүхий эдээ биржээр дамжуулан арилжиж үндэсний үйлдвэрт чанар, стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг хангах боломжтой боллоо.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments