Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ХҮНСНИЙ НОГООНЫ ТОГТВОРТОЙ
ҮЙЛДВЭРЛЭЛ, МАРКЕТИНГ ТӨСӨЛ
(МОНГОЛ НОГОО)

Түншүүд ба донор байгууллагууд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; Швейцарын хөгжлийн агентлаг

Хэрэгжих хугацаа: 2020-2023

Төслийн зорилго: Эрх зүйн орчин, тогтолцоог сайжруулах замаар хүнсний ногооны салбарын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох

Эрх зүйн орчин, тогтолцоог сайжруулах нь хүнсний ногооны салбарын тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд нэн чухал.
Энэхүү төсөл нь үндсэн зургаан зорилттой бөгөөд үүнд: Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг батлуулахад дэмжлэг үзүүлэх, Ургамал хамгааллын тухай эрх зүйн орчныг сайжруулах, Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД)-ыг хэрэгжүүлэх, Баталгаажуулах чадавхийг сайжруулах, Хүнсний ногооны импортын гаалийн татвар болон импортын эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулах, Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах, Хүнсний ногооны үрийн нэгжийн удирдлага, тогтолцоог сайжруулах (МХШФХ-нд)-д стратегийн дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн үндэслэл
1999 онд батлагдсан “Ургамлын үр, сортын тухай” хуулиар ургамлын генетик нөөцийг хамгаалах, сортын туршилт, баталгаажуулалт, үр, сортын чанарыг шалгах, Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын үрийн нөөцийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах тухай заасан байдаг ч уг хуулиар шинэ сорт үржүүлэгчийн эрхийг хамгаалах зэрэг олон асуудал тусгагдаагүй байдаг. Зохих хуулийн зүйл заалт байхгүйн улмаас жижиг аж ахуйн нэгжүүдэд тариалангийн систем, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нь тохирсон чанартай үр тарианы үрээр хангах боломжийг сулруулж байна.

Үйл ажиллагаа
Монгол ногоо төслийн хоёрдугаар үе шат нь “Хүнсний ногооны салбарын хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, тогтвортой өсөлтөөр дамжуулан Монгол Улсын хүн амын амьжиргааг сайжруулах”-д хувь нэмэр оруулах зорилготой. НҮБ-ын ХХААБ- ын хэрэгжүүлж буй бүрэлдэхүүн хэсэг 4 нь хүнсний ногооны салбарын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бодлого, хууль болон институцийн тогтолцоог сайжруулахад чиглэнэ.

  • Үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахад ХХААХҮЯ-д дэмжлэг үзүүлэх.
  • Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ургамал хамгааллын тухай Олон улсын конвенцтой нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, ХХААХҮЯ-нд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хүлээлгэн өгөх
  • Хүнсний ногооны импортын гаалийн татвар болон импортын эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулах
  • ХААЗД-ыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүнсний ногооны үрийн нэгжийн удирдлага (МХШФХ)-д стратегийн дэмжлэг үзүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн чадавхийг дээшлүүлэх.
  • Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах

Баримт мэдээлэл: Улсын нийт хэрэгцээний хүнсний ногооны үрийн 60% импортоор оруулж ирдэг. Ургамлын шинэ сортыг бүтээхэд 10-15 жил шаардагддаг.

Төслийн үр дүн: Ургамалын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгa 2022.01.01-ний
өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Ургамлын гарал үүсэл, химийн бодисийн бүртгэл хяналтын системийг боловсруулсан.
www.plant.mofa.gov.mn

Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юу вэ?

ХААЗД гэдэг нь хэрэглэгчдэд эрүүл хүнсийг хүргэх, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц үйл явц юм. ХААЗД нь тариалалтын өмнөх, тарих, хураах, хадгалах, савлах, тээвэрлэх зэрэг хүнсний ногоо, жимсний
үйлдвэрлэл дэх логистикийн бүх үе шатыг агуулж байдаг.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ХҮНСНИЙ НОГООНЫ ТОГТВОРТОЙ
ҮЙЛДВЭРЛЭЛ, МАРКЕТИНГ ТӨСӨЛ
(МОНГОЛ НОГОО)
Хэл солих
Мэдээлэл хайх