Нитрит агуулсан махыг ялангуяа улсын эмнэлгүүд хэрэглэхгүй байснаар хорт хавдрын хэмжээг бууруулж, улс орны ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой .
Эрдэмтэд болон хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд хорт хавдар үүсгэж болзошгүй гэж айж эмээж буй химийн бодис агуулсан махыг Англи улсад 61 гаруй эмнэлгүүд мэдсэн ч ашигласаар байгаа талаар мэдэгджээ. Олон улсын хэмжээнд хорт хавдар үүсгэхэд нөлөөлж буй маханд агуулагдах химийн бодисын талаарх нотлох баримтууд нэмэгдсээр байна.
Голдуу гахайн мах, хиаманд агуулагддаг, гахайн утсан махыг ягаан өнгийг нь нэмэх, мөн хадгалах бодис болгон ашигладаг нитритийн талаар эрдэмтэд онцгой анхаарал хандуулсаар байна. Зарим эрдэмтэд, УИХ-ын гишүүд тэднийг хоол хүнсэнд хэрэглэхийг хориглохыг засгийн газраас шаардаад байна.
Англи улсын хэмжээнд итгэмжлэгдсэн хорт хавдрыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн хамгийн алдартай хоёр эмнэлгийн тоонд Манчестер дахь Кристи, Лондон дахь Рояал Марсден эмнэлгүүд багтдаг. Мөн хүүхдийн хэд хэдэн эмнэлгүүд эдгээр химийн бодис агуулсан махыг хэрэглэсээр байна. Эдгээрт Ливерпүүл дэх Алдер Хей, Лондон дахь Грейт Ормонд гудамж, Шеффилд хүүхдийн эмнэлэг зэрэг багтана.
“Энэхүү судалгаанаас харахад энэхүү эрсдэлд Англи улсын эмнэлгүүдээр үйлчлүүлээд буй хүүхдүүд тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдүүд илүү их өртөж буй нь сэтгэл түгшээж байна” гэж хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах химийн хорт бодисын шинжээч, махан дахь агуулагдах нитритийг устгах чиглэлээр тэргүүлэгч, профессор Крис Эллиотт хэлэв.
Маш олон эмнэлгүүд нитрит агуулсан махыг хэрэглэсээр байгаа тул “эрүүл мэндийн эдгээр эрсдэлийг сайн ойлгоогүй бөгөөд өдөр тутмын хорт хавдрын эрсдэлийг бууруулахын тулд авч байгаа арга хэмжээ нь хангалтгүй байна” гэж тэр нэмж хэлэв.
Их Британийн засгийн газар хамгийн сүүлийн үеийн нотолгоог дагаж, хорт хавдар үүсгэдэг эдгээр химийн бодисуудыг хүнсний системээс хол байлгахын тулд нитритийг хориглох нь зүйтэй байна. Нитрит агуулсан махыг ялангуяа улсын эмнэлгүүдэд хэрэглэхгүй байх нь хорт хавдрын хэмжээг бууруулж, улс орны эрүүл мэндийг хамгаалах боломжтой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нитритийг гэдэсний хорт хавдрын шалтгаан гэж тодорхойлсон. Консерватив намын Эрүүл мэндийн сайд асан доктор Дэн Полтер болон бусад намын улс төрчид тус улсын сайд нарыг хориг тавихыг уриалж байна.
“Эдгээр шинэ бөгөөд цочирдмоор олдворууд нь нитритийг хориглох нь яагаад маш их хэрэгтэй байгааг харуулж байна” гэж Хөдөлмөрийн намын хатагтай Ричи хэлэв.
Гуравдугаар сард Европын Хүнсний Аюулгүй байдлын Агентлаг (EFSA) тив даяарх хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нитрозаминийн хэмжээ, тухайлбал, нитрит гэх мэт хорт хавдар үүсгэгч эсвэл генотоксик химийн бодисууд нь “эрүүл мэндийн асуудал үүсгэж байна” гэж мэдэгдэв.