ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдаан зарлалаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг. Энэ жил Монгол Улс НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагат элсэн орсны 50 жилийн ойн баяр тохиож буй онцлогтой юм.
Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдаан юм.
Зургаа дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.
СЭДЭВ, АГУУЛГА
Эсээ бичлэгийн үндсэн сэдэв: Ус бол амьдралын эх ундарга, хоол хүнсний үндэс
Хүний биеийн 50 гаруй хувь, дэлхийн гадаргуугийн 71 орчим хувийг ус эзэлдэг. Ус бол бидний амин шаардлага. Гэвч дэлхийн усны нөөцийн ердөө 2.5% нь цэвэр усанд тооцогдож, ундны хэрэгцээ, үйлдвэрлэл, газар тариалангийн хэрэгцээнд тохирдог. Ус бол хүмүүс, эдийн засаг, байгаль орчныг хөдөлгөгч хүч бөгөөд бидний хоол хүнсний үндэс юм. Дэлхийн цэвэр усны нөөцийн 72 хувийг хөдөө аж ахуй салбарт хэрэглэдэг, бусад бүх байгалийн нөөцийн нэгэн адил цэвэр ус хязгаарлагдмал юм.
Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагийн усны нөөцийг улам бүр дарамтад оруулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд нэг хүнд ногдох цэвэр усны нөөц 20%-р буурч, олон жилийн буруу ашиглалт, менежмент, гүний усны олборлолт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан усны хүртээмж, чанар маш хурдан муудаж байна.
Өнөөдөр 2.4 тэрбум хүн усны хомсдолтой орнуудад амьдарч, олонх нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд ихэд тэмцэж байна. Усны хүнсний системээс амьжиргаа залгадаг 600 сая орчим хүн бохирдол, экосистемийн доройтол, тогтворгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээхэн автаж байна.
Дэлхий нийтийг хамарсан хямрал нүүр тулж буй энэ үед шийдэл урьд урьдынхаас илүү чухал байна. Урт хугацааны хөгжилд чиглэсэн, усаа тэгш хуваарилж, усны хүнсний системээ хадгалж, хэнийг ч орхигдуулахгүй байхын зэрэгцээ бага усаар илүү их хүнс болон хөдөө аж ахуйн бусад хэрэгцээг үйлдвэрлэх шаардлагатай байна.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ? -Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
- Тэргүүн байр – 1: Батламж, дурсгалын зүйл.
- Дэд байр – 2: Батламж, дурсгалын зүйл.
- Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эсээ нь сэдэв, агуулгад нийцсэн байх
- Асуудал хөндсөн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх
- Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх
- Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
- Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:
- Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);
- Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);
- Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);
- Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).
Эсээг 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://forms.gle/CjWnfoWXprt7gkTK6 холбоосоор хүлээн авна.
Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын анхааралд Дэлхийн хүнсний Өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг.
Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эссе бичлэгийн уралдаан юм.
Тав дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.
СЭДЭВ, АГУУЛГА
Эссе бичлэгийн үндсэн сэдэв: “Ус бол амьдралын эх ундарга, хоол хүнсний үндэс.”
Хэдийгээр бид тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч дэндүү олон хүн бидний ард хоцорч байна. Тэд хөгжил, инновац, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй байна.
Дэлхий даяар сая сая хүмүүс эрүүл хоол, хүнсний өртгийг төлж дийлэхгүйн улмаас тэдний хүнсний баталгаат байдал өндөр эрсдэлд байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг арилгах нь зөвхөн хангамж нийлүүлэлтийн асуудал биш юм. Өнөөдөр дэлхий дээрх бүх хүнийг хооллох хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа хэдий ч КОВИД-19 цар тахал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, үнийн өсөлт, олон улсын хурцадмал байдал зэрэг олон сорилтууд тэжээллэг хүнсний хүртээмжийг хязгаарлаж байна. Даяарчилсан дэлхийд хүмүүс хилээр хязгаарлагдахгүй асуудлуудын дамнасан үр дагаврыг мэдэрч байна.
Ядууралд өртөж, хүнсний баталгаат байдал алдагдсан нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбараас амьжиргааны эх үүсвэрээ залгаж байна. Тэд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшигт хамгийн их өртдөг төдийгүй жендер, нийгмийн гарал үүслийнхээ улмаас ялгаварлагдан хүнд байдалд орсон байдаг. Тэд сургалтад хамрагдаж санхүү, инновац, технологийн ололт амжилтаас тэгш хүртэж чаддаггүй.
Энэ жилийн эсээ бичлэгийн уралдаан “Ус бол амьдралын эх ундарга, хоол хүнсний үндэс.” сэдвээр зохион байгуулагдана.
Тэмцээнд оролцох бичвэрийг https://forms.gle/CjWnfoWXprt7gkTK6 холбоосоор хүлээн авч байна.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.fao.org/mong…/news/detail-events/en/c/1650270/ холбоосоор орж авна уу.