Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

21

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

12

УВС: Ургац хураалт 51.7 хувьтай байна

27

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

26

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

23

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

34

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

18

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

25

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

13

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо
ах

96

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

82

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

40

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

34

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

27

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

26

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

25

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

24

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

23

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

23

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

22

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно
ах

Ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүнээ экспортлох шинэ боломжуудыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Вьетнам, Лаос Улсад хийсэн төрийн айлчлал 2023 оны 11 сарын 01-07-нд болж өндөрлөлөө. Тэрбээр энэ сарын 01-ний өдрөөс айлчлалаа эхлүүлсэн юм. Айлчлалын хүрээнд хоёр улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам, Лаос улстай харилцах харилцаа маш чухал.

Айлчлалын хүрээнд хоёр улстай хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадав.

Мөн айлчлалын хүрээнд Ханой, Вьентьян хотуудад “Бизнес форум” болон экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулж, хоёр оронтой харилцах монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

“Бизнес форум”-д Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тэргүүтэй албаны хүмүүс болон хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай, барилга, тээвэр зуучлал, уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг салбар, чиглэлийн компанийн ААН-ийн 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар нар “Монгол Улсын бизнесийн орчин” сэдвээр, Монгол Улсын ХХААХҮЯ-ны газрын дарга Э.Анар “Хүнс хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд сэдвээр, Хүнсний хувьсгал ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтөр, Г.Энхбилэг нар илтгэл тавьж хоёр улстай хийх хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа.

Ханой, Вьентьян хотуудад зохион байгуулагдсан бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дунд В2В уулзалт, Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний танилцуулах үзэсгэлэн худалдаа боллоо. Монголын 30 орчим үндэсний үйлдвэрлэгчдийн 500 гаруй бүтээгдэхүүнийг БНСВУ, БНАЛАУ-ын албаны хүмүүс болон бизнес эрхлэгчид үзэж, үйлдвэрлэгчдэд хамтран ажиллах, бүтээгдэхүүн худалдан авах саналууд ирлээ.

Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Хүнсний хувьсгал” ТББ хамтран “Бизнес тур” аялал зохион байгууллаа. Уг аялалаар монголын бизнес эрхлэгчид Вьетнам, Лаос улсын эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, тээвэр ложистикийг салбарын аж ахуй нэгж, үйлдвэрүүдтэй танилцав.

Гаднын томоохон үйлдвэр, үйлчилгээний салбаруудтай бизнес эрхлэгчдийг танилцуулах, туршлага судлах, хамтран ажиллах боломжийг нь нээж өгөх зорилготой энэхүү аялалыг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар нар ахлан ажиллалаа.

Бизнес эрхлэгчдийн зүгээс “Монголын бизнес эрхлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлсэн төрийн тэргүүний энэхүү айлчлалууд нь бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, сайн түншийг олох, бусад улстай хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон хөшүүрэг болж олон шинэ төслийг амжилттай хэрэгжүүлэх урам зориг болж байна” хэмээн баярласнаа илэрхийллээ.

Вьетнам, Лаос улсаас хийсэн Төрийн айлчлал болон бизнес форум, бизнес турын сурвалжлага нэвтрүүлэг тун удахгүй хүрнэ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүнээ экспортлох шинэ боломжуудыг нээлээ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх