Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр СХЗГ-ын Нийслэлийн лабораторид ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөвлөгөөнд Стандарт хэмжил зүйн газар тодорхой үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр, СХЗГ-ын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа болон лабораторийн шинжээч нартай уулзаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лаборатори нь нийслэлийн хүн амыг хүнсээр хангаж буй бүх үйлдвэр, үйлчилгээний газар, нийслэлийн нутаг дэвсгэр дэх орчны бохирдлын шинжилгээг хийдэг юм. Тодруулбал:

  1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоолны газрууд
  2. Импортын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн
  3. Чийрэгжүүлэх буюу саун, бассейн, урьдчилан сэргийлэх байгууллагууд
  4. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд
  5. Усан хангамж, нийгэм хангамжийн объектууд
  6. Улаанбаатар хотын ойролцоох булаг шанд, гол горхи, хөрсний ус зэрэг шинжилгээ хийж байна.

Тус лаборатори нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм.Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, урсгал засвар үзлэг хийх төсөв тавигддаггүйгээс нийт төхөөрөмжийн 85.5% нь ашиглалтын шаардлага хангахгүйд хүрч зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болсон талаар лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа хэлж байлаа.

Мөн уулзалтаар лабораторийн шинжээчид санал хүсэлтээ хэлэв. Тухайлбал, “Тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, барилгын бүтээц, халаалт, химийн лабораторийн татах (сорох) шүүгээ зэрэг ажиллах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөнөөр Нийслэлийн төв лаборатори Стандарт, хэмжил зүйн газарт шилжин ирсэн. Тус лабораторийн хувьд тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх зэрэг асуудал бий. Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техникийн бааз суурийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа хэмээн СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр хэллээ.

СХЗГ-ын Нийслэлийн лаборатори нь хими, хор судлалын лаборатори, микробиологийн лаборатори гэсэн 2 үндсэн том лаборатори, 14 нэгж лаборатори ажилладаг. Нийслэл, Багануур, Налайх гэсэн 3 салбарт нийт 47 гаруй ажилтантай бөгөөд нарийн мэргэжлийн химич технологич, судалгаа шинжилгээний мэргэжилтнүүд байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай
Хэл солих
Мэдээлэл хайх