Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд 2024.01.23-ны өдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүн Т.Мөнхтөр дэлхийн хүнсний байгууллагын мөрдлөг болгож буй гол гурван стандартыг Монгол Улсад бүрэн нэвтрүүлж экспортын шаардлагыг хангах талаар танилцуулав. “Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Болод холбооны 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.