Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эвдэрсэн цахилгаан бараагаа хаях гэж бүү яар

Налайх дүүрэг 3-р хороо Барилгын материал үйлдвэр технологийн паркт нэгэн стратегийн ач холбогдол бүхий старт ап үүсгэн байгуулагдсан нь Электроникийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэрт өнөөдөр /2024.04.09/ Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ажиллалаа.
 “New method” буюу шинэ хэв маягаар цахилгаан бараа, комьпютер технологийн салбарын хог хаягдлыг дахин боловсруулж, зэс, хуванцар, төмөр хөнгөн цагаан гээн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.

Та бид эвдэрсэн цахилгаан бараа, гар утас цэнэглэгч, үеэ өнгөрөөсөн комьпютер зэргийг шууд л хог дээр хаячихдаг. Заримдаа бүр хаях газар олдохгүй байх нь бий. Гэтэл энэхүү хог хаягдлыг газар булах байдлаар устгадаг нь эргээд байгаль экологид хор хөнөөлтэй, дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлтөд ч ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Тэгвэл байгальд хортой эдгээр бүтээгдэхүүнийг ангилан ялгаж, 100 хувь дахин боловсруулснаар хог биш алт болгож , бүр гадаад улс руу экспортлох үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ.

2019 оноос хойш судалгаа хийж, ТЭЗҮ-ээ баталснаар 2023 оны есдүгээр сард үйлдвэрийн анхны шаваа тавьжээ. Тус үйлдвэр хог хаягдлыг ангилж, үйлдвэрийн шат дамжлаганд оруулснаар долоо хоногт 7-8 тонн, сардаа 30-40 тонн 99,999 сорьцтой цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Лондоны металын биржид тонн тутамдаа 9000 ам.доллараар хэмжигдэж буй зэсийг тус үйлдвэр экспортлоод эхэлвэл манай улсын төсөв татварын мөнгөөр зузаарч, үйл ажиллагаа нь жигдэрч, хог хаягдлын зөв менежменттэй болох стратегийн олон ач холбогдолтой юм.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Маш хурдацтай цахимжиж байгаатай холбоотой электроникийн хог хаягдал ихээр бий болох болсон. Айл бүхэнд байдаг эвдэрхий цахилгаан бараа, удирдлага, гар утас, хоцрогдсон комьпютер зэрэг хог хаягдлыг дахин боловсруулж байгаа нь байгаль экологид ээлтэй стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр байна. Түүхий эд нийлүүлэлтэд төрийн байгууллагууд илүү идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна “ гэсэн юм.

New method” компанийн үүсгэн байгуулагч Б.Энхбаяр “Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд 120 орчим тонн түүхий эд цуглуулах шаардлагатай.Хувийн хэвшил дуртай хамтарч ажиллаж байгаа бол төрийн байгууллагад бичиг цаас өгөөд ч хариу өгөхгүй байна. Япон улсад сард нэг удаа айл өрхөөс дахин боловсруулагдах электроникийн хог хаягдлыг авдаг өдөртэй. Бид мөн оршин суугчдыг хогоо ангилан ялгадаг болох дадалд хэвшүүлэх хэрэгтэй байгаа” гэлээ.

Энэхүү үйлдвэрээр ороод гарвал ангилвал алт, холивол хог гэх үгийн утгыг утгаар нь ойлгоно. Байгальд маш удаан задардаг химийн нэгдэл бүхий электрон хог хаягдлаа  иргэн бид СӨХ-тойгоо хамтран цуглуулаад өгөх нь  ирээдүйд, дэлхийн дулаарлын эсрэг оруулж байгаа том хувь нэмэр болох юм. Нөгөөтэйгүүр тоног төхөөрөмжийн шинэчлэл ойр ойрхон хийдэг ААН, агуулах саваа суллахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм байна. Таны хаясан хогийг тэнд боловсруулж, цэвэр зэс ялган авч экспортлоход бэлэн байна. Та бүхэн холбогдож, хуучирч муудсан электрон бараа, электроник хог хаягдлаа өгөхийг хүсвэл  99 999571 дугаартай холбогдоорой. 

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эвдэрсэн цахилгаан бараагаа хаях гэж бүү яар
Хэл солих
Мэдээлэл хайх