Сайнцагаан сумын иргэн С.Амарбаясгалан 3 улирлын зориулалт бүхий хүлэмжид байцаа тарьж ургуулан анхны ургацаа хураан авч, аймгийнхаа зах зээлд борлуулж байна.
Тэрбээр БНСУ-аас 280х4м хэмжээ бүхий бороожуулагчтай, нарны энерги шингээж, дулаан барих зориулалт бүхий 3 давхар хүлэмжийг оруулж иржээ. 4 дүгээр сараас эхлэн хүлэмждээ байцаа тарьсан нь 2 сарын хугацаанд болц нь ийнхүү гүйцсэн байна.
Түүний шинэ бизнесийн талаар тодруулахад, “Би өөрөө БНСУ-д ажиллаж байгаад ирсэн. Солонгосоос 3 улиралд хүнсний ногоо тарьж ургуулах боломжтой хүлэмж оруулж, өнгөрсөн намраас эхлэн хүлэмжээ босгон, энэ жил 4 дүгээр сард дуусгасан. Хүлэмжээ барьж дуусгасны дараа байцаа тарилаа.
Ногоо тарьж, ургацаа хураан авах их сайхан байдаг юм байна. Манай байцааг хэрэглэсэн хэрэглэгчид их ам сайтай байна. Нэг удаагийн тарилтаар 10 орчим тонн ургац хураах боломжтой. Цаашид өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо тарьж ургуулна.
Манай хүлэмж өвлийн хүйтнээс бусад улиралд хүнсний ногоо тарих боломжтой” гэлээ.
Thank you for the good writeup. It in fact was a amusement account it. Look advanced to far added agreeable from you! https://brazz.org/ However, how could we communicate?