Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Улсын хэмжээнд 14 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны эхний таван сард төллөжээ.

Эм хонины 56.6, эм ямааны 50, ингэний 28.5, үнээний 44, гүүний 36.2 хувь нь төллөсөн байна. Төлийн 90.9 хувь буюу 14.1 сая нь бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 сая буюу 18.4 хувиар багасжээ.

Оны эхний 5 сарын байдлаар 7.9 сая толгой нас гүйцсэн мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.3 /2.2 дахин их/ саяар нэмэгдсэн байна. Тодруулбал, хонь 4.3 сая, ямаа 2.5 сая, үхэр 689 мянга, адуу 446.4 мянга, тэмээ 5.2 мянган толгой хорогджээ. Хорогдсон малын 53.9 хувийг хонь, 31.7 хувийг ямаа эзэлж байгаа юм.

Дээрх хугацаанд Сүхбаатар аймагт 1.8 сая буюу 22.8 хувь, Хэнтий аймагт нэг сая буюу 12.6 хувь, Архангай аймагт 950.3 мянга буюу 12.0 хувь,Төв аймагт 692.8 мянга буюу 8.7 хувь, Дорноговь аймагт 597.2 мянга буюу 7.5 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.6 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 2.6 сая буюу 8.7 хувь нь эхний 5 сард хорогджээ. Сүхбаатар, Хэнтий, Төв, Архангай, Дорноговь аймагт хээлтэгч мал 204.7-745.5 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 74.4 хувийг эзэлжээ. Харин 89.8 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны 40.7 мянга нь хуц, 31.6 мянга нь ухна, 9.3 мянга нь бух, 8.1 мянга нь азарга, 108 нь буур байв.

Мөн хугацаанд 8.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 38.9 мянга буюу 81.9 хувиаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Улсын хэмжээнд 14 сая төл бойжиж байна
Хэл солих
Мэдээлэл хайх