Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

12

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

14

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

16

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

7

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн

20

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

9

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

9

АРХАНГАЙ: “Хотонт” үржлийн хэсгийн хонин сүргийг үүлдрээр баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна

6

СЭЛЭНГЭ: Ургац хураалт 30 хувьтай байна
ах

84

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

78

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

36

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

25

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

21

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

20

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

19

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

19

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

19

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

19

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

18

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн
ах

Нэрс жимс ой тогтоолтыг сайжруулдаг

Зэрлэг нэрс жимс нь А, С, Е, В1-В9, Fe, Mg, Mn, Ca, K, P зэрэг маш олон төрлийн витамин, амин дэмийг агуулдаг бөгөөд Монгол орны ой тайгын бүсэд ургадаг. Уг жимсний ач тусыг хүргэе.

1.Ой санамжийг сайжруулдаг

Тархины үйл ажиллагаанд маш сайн бөгөөд Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Нэгэн сонирхолтой судалгаа байдаг. 76 орчим насны хүмүүст 127 хоногийн хугацаанд өдөрт 340мл нэрсний шүүс уулгахад анхаарал төвлөрөл, ой тогтоолтод эерэг нөлөөлж байгааг тогтоосон байдаг.

2.Нүдний хараанд сайн

Нэрс нь А амин дэмээр нэн баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн нүдний торлог бүрхэвчинд сайн бөгөөд шөнийн харааг сайжруулдаг. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой түүх байдаг нь дэлхийн 2-р дайны үед Их Британийн нисэх хүчин шөнийн нислэгт явах нисгэгч нартаа нэрс жимс өгдөг байжээ. Гар утас, компьютерын хэрэглээ ихэссэн өнөө үед хүүхдүүдийн хараа муудах нь элбэг болсон. Хүүхдийнхээ харааг дэмжихээр нэрсний шүүс тогтмол өгвөл тун зүгээр.

3.Тураах үйлчилгээтэй

Нэрс жимс нь эслэг ихтэй тул хоолны шингэц сайжирдаг, өтгөн хаталтыг гадагшлуулдаг. Эмч нар мөн өтгөн хатсан үед зөвлөдөг. Хоолны шингэц сайжрах, бодисын солилцоо сайжирснаас хэвлийн өөхлөлтийг багасгадаг.

4.Хүүхдийн өсөлтийг дэмждэг

Нэрсэнд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь хүүхдийн зайлшгүй авах хэрэгцээтэй амин дэмийн тодорхой хувийг хангадаг бөгөөд өсөж торниж буй эд эрхтнүүдэд маш тустай. Мөн дархлааг дэмжиж аливаа өвчин болон гаднын биетээс хамгаалж байдаг.

Нэрс жимс нь ийм гайхамшигт ид шидтэй бөгөөд эрдэмтэд уг жимсний ач тусыг нэмж судалсаар байгаа билээ. Манай орны хувьд нэрс жимс нь байгальд зэрлэгээрээ ургадаг.

Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусаараа хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж.

Зэрлэг нэрс Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар нэлээд тархан ургадаг бөгөөд Канад, АНУ-д сүүлийн хагас зуун жилд ихээхэн тарималжуулжээ. Энэ жимс уугуул америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байсан. Тиймээс нэрсний фермерийн аж ахуйнууд олноороо өрсөлдөн, шинэ сорт хүртэл гаргаж авах болжээ. Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч маш ихээр тарималжуулсан аж. Австрали тивийнхэн таримал нэрсийг хүнсэндээ харьцангуйгаар хамгийн сүүлд хэрэглэдэг болсон.

Тэжээлийн агууламж:

Нэрсний бүтцэд флавнойд их хэмжээгээр байдаг. Хүний биед маш хэрэгтэй чухал бодис Антоционидин гэж антиоксидант хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Бодисын солилцооны явцад хүний биед буруу исэлдэлт үүсдэг. Эдгээр буруу исэлдэлт нь хүний бие организмд хортойгоор нөлөөлдөг бөгөөд эдгээрийг саармагжуулах үйлчилгээтэй бодисыг антиоксидант хэмээн нэрлэдэг. Биед үүссэн буруу исэлдэлтийг хэдийчинээ багасгаж чадна, төдий хэмжээгээр бие махбодоо хорт бодисоос хамгаалж, эрүүл чийрэг байж чадна. Нэрсний өнгө гүн хар хөх туяатай байх тусмаа антиоксидант ихтэй байдаг.

Түүнчлэн витамин С-гээр маш баялаг бөгөөд ислэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.

Анагаах чанар:

Гол анагаагч нь антиоционидин хэмээх бодис юм. Үүнийг бас хамгийн өндөр үйлчилгээтэй антиоксидант ч гэдэг. Хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн жимснээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдгийг АНУ-ын Tufts University-ийн эрдэмтэд лабораторид нарийн судалгаагаар тогтоожээ. Мөн алцгеймерийн /Alzheimer’s/ буюу оюун ухаан самуурах өвчний болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталжээ. Эрдэмтдийн туршилтаар бүтэн сарын туршид өдөрт нэг аяга орчим нэрс идүүлж байсан хархны тархины эсийн үйл ажиллагаа нь огт нэрс хэрэглээгүй хархныхаас хол давуу байгааг тогтоожээ.

Одоогийн байдлаар нэрсийг нүдний хараа хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд хэрэглэж байна.

Тэрчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед Английн Хатан хааны цэргийн нисэх хүчнийхэн шөнийн нислэгт явах нисгэгч нартаа нэрс өгдөг байсан гэх сонирхолтой түүх байдаг. Чихрийн шижин өвчинтэй холбоотойгоор хараа муудах, судас бүдүүрэх, шулуун гэдэсний цус алдалт, бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчин эмгэгийг анагаахад тустайг шинжлэх ухааны судалгаа нотолсоор байна. Европын зарим орны ардын эмнэлэгт шингэн алдаж суулгах болон өтгөн хатах эмгэгийг анагаахын аль алинд хэрэглэдгийг дурдсан байдаг.

Учир нь нэрсний найрлагад анагаах чанартай ислэг, шингэн алдалтыг зогсоох чанартай бодис агуулагддагтай холбоотой аж. Эртний Аюурведийн анагаах ухааны толь бичигт элэгний тамир сайжруулах, цус төлжүүлэх, шөнийн цагт ихээр шээх, амьтанд хазуулсан шарх хурдан эдгээхэд хэрэглэдэг. Мөн бэлгийн чадвар сайжруулдаг хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн нэрс нь шээс, бэлгийн замын халдварыг анагаах чадвартай. Давсаг, шээсний сүвний үрэвсэлт өвчнүүд, гэдэсний савханцрын халдвар зэргийг анагаах үйлчилгээтэйг шинжлэх ухаан баталжээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Зочин
2026-05-02 16:29

Ханборгоцой зүүлсэн ямар учиртац юм болоо

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Нэрс жимс ой тогтоолтыг сайжруулдаг
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх