Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Африкийн мал аж ахуйн салбарт тэжээлийн аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг чухалчилж байна

12

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

8

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

10

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

24

Шинэ Хархорум хотын нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж болгоно 

22

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

15

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

14

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

20

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

17

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа
ах

41

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

37

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

36

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

34

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

33

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

32

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

30

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

30

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

30

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа

30

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026″ нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

26

Засгийн газраас олгож байгаа зээлийн хүүгийн татаас ба тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүн
ах

Махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөж борцолдог

 Завхан нутгийнхны хийдэг борц амт чанараар гойд байдаг. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолдог. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэг байна.

Завханы говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү байдаг. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой юм. Ялангуяа говийн сумдад ямаа, тэмээний махаар борц хийдэг уламжлал одоо ч бий. Тэмээний борцонд 13 төрлийн чөлөөт амин хүчил бийг тогтоосон байдаг.  Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй байна. Нэг килограмм мах 200 грамм борц болдог, шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс дутахгүй чанартай юм.Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч Завханы говь нутгийнхан тэмээний махаа борцолдог уламжлалаа хадгалж үлджээ.
Ямар ч насны тэмээний махаар борц хийж болдог. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь өөхтэй, өөхгүй гэж ангилдаг болжээ. Өөхгүйг хавар, өөхтэйг өвөл хийдэг байна. Борцыг хүзүү, хаа, сээрний бараан мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна. Борц нь хадгалах хугацаанд хөлдүү байснаа урь орохоор зөөлөрдөг. Энэ үед нунтаглахад ширхэг нь үйрмэг болдог. Өвлийн борц сэвсгэр хатдаг, өөхлөг борц хуршчих гээд байдаг онцлогтой.Говийн борц нөхцөл нь тохирвол махан дахь шингэн ууршдаг, азотлог бодис нь дотроо үлддэг болохыг эрдэмтэд говьд борц хийн, улмаар судалгаа хийж тогтоож байсан баримт бий.

Тодруулж хэлбэл, говьд хийсэн жил өнжсөн борцны уураг 68.3 хувь, илчлэг чанар нь 2353 ккал байсан аж. Шинэ махных уураг 18 хувь, илчлэг нь 2691 ккал гэхээр борц уургаар баялаг юм. Борцны чийг багасах буюу хатах тусам уураг, эрдсийн хэмжээ ихэсдэг, бараг 80 хувь нь уураг байдаг гэсэн тооцоо гарчээ.

Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой юм. Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэг юм. Борцыг цагийг нь олж зөв хэрэглэвэл эм болдог онцлогтойг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, борц нь хаврын тарчиг цагаар аминдэм болно гэсэн үг. Борц бол хүнс гэхээсээ илүү эм юм. Нүүдэлчин монголчуудын гол хүнс борц нь хэчнээн ч удаан хадгалж болох уриншуулж хатаасан мах бөгөөд олон зуун жил уламжлан ирсэн монгол үндэстний өвөрмөц хүнс юм.

Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг борцыг жилийн дөрвөн улирлын турш идэж болдгоороо онцлогтой. Борц хөнгөн жинтэй учир холын аян замд болон сансрын нисэгчид авч явахад тохиромжтой. Борцыг нүдэж хөшиглөөд даавуун уут, хувин, ямар ч саванд хадгалж болно. Хоолонд бага хэмжээгээр хийдэг учир их арвин байдаг. Нүдсэн борцыг бүлээн усанд хийж дэвтээгээд хоолонд хийхэд амттай. Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм гэдгийг Завхан нутгийнхан үр хүүхдүүддээ хэлж тэмээ, ямаа, үхрийн махаар борц хийдэг уламжлалаа хадгалж өвлүүлж байна.

Сонирхуулахад борцыг “сансрын шөл” гэж нэрлэдэг. “Интеркосмос” сансрын багийнхан өөрсдийн үндэсний хоолоор бие биеэ дайлдаг байжээ. “Зөвлөлт-Монголын хамтарсан багийнхан борцыг сансарт турших болсон нь нэгэн боломж олгосон байдаг. Судалгааныхан болон бэлдэгчид Дорноговийн Даланжаргаланд очиж, цоо эрүүл гэсэн үхрийн мах авчран Хүрэл тогоотод уламжлалт аргаар борц хийсэн байна. Ийн монгол борц Байконурт очсон түүхтэй. Түүнийхээ дээжээр манай багийнхан нөхдөдөө шөл хийж өгсөн нь гойд таалагдсан тухай баримт бий. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт хийсэн хоол ч борцны шөл байснаа дурссан удаатай. Багийн ахлагч, сансрын нисгэгч В.Жанибеков түүнийг нь “Сансрын шөл” хэмээн үнэлж байсан баримт хэвлэлийн хуудаснаа бий.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөж борцолдог
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх