
АНУ, Хятадын худалдааны хурцадмал байдлын улмаас Австрали улс Хятадын өндөр зэрэглэлийн үхрийн махны зах зээлд ойролцоогоор монополь байр суурь эзэлж байна. Хятадын АНУ-ын үхрийн махны импортод тавьсан хориг нь Австралийн мах экспортлогчдод ашигтай нөхцөл үүсгэжээ. 2024 онд Австрали Хятадад 2.2 тэрбум ам.долларын үхрийн мах экспортолсон бөгөөд энэ салбартын өсөлт үргэлжилж байна.