
Бразилын Рио Гранде ду Сул мужид шувууны томуу илэрснээс хойш Мексик, Чили, Уругвай, Хятад, Европын Холбоо зэрэг улс орнууд Бразилаас тахиа, өндөг, амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдийн импортоо түр хугацаагаар зогсоожээ. Бразил нь дэлхийн тахианы махны 14%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ үйл явдал нь олон улсын худалдаанд нөлөөлж болзошгүй байна.