Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хоол хүсний тухай та бидний мэдвэл зохих баримтууд

Хоол хүнс нь хүний физиологийн хэрэгцээг хангахаас гадна олон үүрэг гүйцэтгэдэг. Хүн хоорондын харилцааны хэрэглүүр, стресс тайлагч, таатай мэдрэмж төрүүлэгч гээд цөөнгүй үүргийг дурдаж болно. Хоолыг тахин шүтэж, дээдэлдэг цөөнгүй улс орон байх бөгөөд Итали улсад гэхэд пастаг үндэсний баялаг хэмээн үздэг байна. Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн өөр өөрийн гэх онцлог хийгээд нууцыг агуулж байдаг аж. Хамтдаа тэдний нууцлаг ертөнцөөр аялж, сонирхолтой баримтуудыг мэдэж авцгаая.

1. Алим нь сарнай цэцэгтэй ойрын хамаатан

Алим нь сарнай цэцэгтэй ойрын хамаатан

Жимс нь олон төрлийн ургамал тэр дундаа үзэсгэлэнт цэцэгстэй угсаа гарал нэгтэй, ойр төрөл гэдгийг та мэдэх үү? Жимс болон цэцэгс нь “Rosaceae” гэх нэгээхэн төрөлд багтдаг. Алим, лийр, чавга, интоор, бүйлс зэрэг жимс нь сарнай цэцэгтэй төрөл нэг аж.

2. Кофены биед нөлөөлөх хэмжээ удам дамждаг

Кофены биед нөлөөлөх хэмжээ удам дамждаг

Харвардын эрдэмтэд кофейны биед шингэх явцыг хариуцдаг хэдэн төрлийн генийг тодорхойлж, кофе яагаад хүн бүрд өөрөөр нөлөөлдөг болохыг тайлбарлажээ. Зарим хүмүүсийн хувьд нэг балга кофе хангалттай байдаг бол зарим нь эрч хүчээ сэлбэхийн тулд 2-3 аяга эспрессо уух шаардлагатай болдог. Энэ нь удамшлын гаралтай бөгөөд бидний аав ээжид кофе хэр хэмжээнд нөлөөлдөг байснаас хамаарах аж.

3. Эрдэнэ шишийн үрүүд үргэлж нэг эгнээнд байрладаг

Эрдэнэ шишийн үрүүд үргэлж нэг эгнээнд байрладаг

Эрдэнэ шишийн үр нь үргэлж нэг эгнээнд байрладаг. Ихэвчлэн 8-22 эгнээ байх бөгөөд нэг эрдэнэ шиш ойролцоогоор 1000 ширхэг үртэй байдаг аж. Дэлгүүрт худалдаалагдаж буй олон төрлийн хоол хүнс, амьтны тэжээлээс авхуулаад салютад хүртэл ямар нэгэн байдлаар эрдэнэ шиш агуулагдаж байдаг гэнэ шүү.

4. Хөргөсөн төмс илүү эрүүл

Хөргөсөн төмс илүү эрүүл

Төмс нь гликемийн өндөр индекстэй бүтээгдэхүүний тоонд багтдаг бөгөөд цусан дахь сахрын хэмжээг өсгөдөг гэх үндэслэлээр эрүүл хүнсний ногооны тоонд багтдаггүй. Гэхдээ төмсний гликемийн индексийн хэмжээг бууруулж болох аж. Та ердөө төмсийг хүйтнээр нь буюу хөргөж идэхэд хангалттай юм. Нухсан халуун төмсний глимекийн индекс өндөр байх төдийгүй цардуулын шингэх явц удаашралтай байдаг тул та төмсийг хөргөсний дараа идэж байгаарай.

5. Мөөг бол ургамал биш амьтан

Мөөг бол ургамал биш амьтан

Шинжлэх ухааны баримтаас үзэхэд мөөг нь дэлхий дээр 400 орчим сая жилийн турш оршиж байгаа бөгөөд үлэг гүрвэлээс өмнө үүсжээ. Бүх төрлийн мөөгний эсэд хлорофилл байдаггүй учраас органик бус нэгдлээс органик бодисыг нийлэгжүүлдэггүй, мөөгний эсийн хананд хитин агуулагддаг зэргээрээ амьтантай төстэй.

Мөн хар зөгийн балын мөөгөнцөр (Armillaria ostoyae) нь дэлхий дээрх хамгийн том амьд организм хэмээн албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Энэ нь 600 орчим тонн жинтэй, 2500-аас дээш насалдаг.

6. Минжээс ялгардаг ванилийн үнэр

Минжээс ялгардаг ванилийн үнэр

Минж нь яг л ваниль шиг зөөлөн, тааламжит үнэрийг өөрөөсөө ялгаруулдаг. Тус амьтны булчирхайн шүүрэл нь ванилийн анхилуун үнэр ялгаруулдаг ба үүнийг нь сүрчиг гаргаж авах, ундаа, амттаны амтыг сайжруулахад хүнсний нэмэлт болгон ашигладаг байжээ. Минж нь угтаа өөрсдийн нутаг дэвсгэрээ тэмдэглэхийн тулд тус үнэрийг ялгаруулдаг ч, хүмүүс булчирхайн шүүрлийг нь хүнсний нэмэлт болгон ашиглаж байна.

7. Хөвөн чихрийг шүдний эмч зохион бүтээсэн

Хөвөн чихрийг шүдний эмч зохион бүтээсэн

Шүдний эмч, зохион бүтээгч Уильям Моррисон, Жон Вартон нар 1897 онд хөвөн чихрийг зохион бүтээжээ. Хожим тус чихрийг хийдэг машиныг бүтээж өөрсдийн нэр дээр бүртгүүлснээр бидний мэдэх хөвөн чихэр бий болсон аж.

8. Пистачиос самраар гал асааж болно

Пистачиос самраар гал асааж болно

Пистачиос самар нь өөх тосны агууламж өндөртэй, усны агууламж багатай учраас амархан шатдаг. Мөн хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг тул их хэмжээгээр тээвэрлэж явахад шатах, гал гарах аюултай аж.

9. Гишүүний навчаас болгоомжил!

Гишүүний навчаас болгоомжил!

Гишүүнэ нь модлог, салаалсан үндэслэг иштэй олон наст өвслөг ургамал юм. Нүүрс ус, витамин (C, B3, B), кальци, магни агуулдаг. Гэхдээ тус ургамлын навч нь оксалийн хүчлээр дүүрэн тул зөвхөн ишийг нь идэж болно. Оксалийн хүчил нь ходоод, бөөрний асуудал үүсгэдэг.

10. Латексийн харшилтай бол папайя жимсийг идэж болохгүй

Латексийн харшилтай бол папайя жимсийг идэж болохгүй

Хэрэв та латексийн харшилтай /өдөр тутмын олон бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд агуулагддаг харшил үүсгэдэг бодис/ бол гадил, киви, авокадо, папайя зэрэг жимсийг идэхээс татгалзаарай. Эдгээр нь таны харшлыг өдөөх нэгдлийг өөртөө агуулдаг байна.

11. Үйлдвэрлэгчид жимс болон ногоог цацрагаар ариутгадаг

Үйлдвэрлэгчид жимс болон ногоог цацрагаар ариутгадаг

Ургамал, хүнсний ногоо дахь бичил биетэн, шавжийг устгах, ариутгах болон төмс, сонгино, саримсны соёололтоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацраг туяа ашигладаг байна. Энэхүү боловсруулалтыг аюулгүй гэж үздэг бөгөөд дэлхийн 41 оронд зөвшөөрөгдсөн байдаг. Дан ганц хүнсний ногоо гэлтгүй түүхий мах, загас, үр тариа зэргийг ариутгаж боловсруулахад ч ашигладаг аж.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хоол хүсний тухай та бидний мэдвэл зохих баримтууд
Хэл солих
Мэдээлэл хайх