
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ийн мэдээлснээр, дэлхийн хүнсний үнэ хоёр жилийн дээд түвшинд хүрч, дэлхийн буудай, мах, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Үүний шалтгаан нь тарифын бодлого, валютын хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийн нөлөө юм. Мөн, дэлхийн үр тарианы нөөц 868.2 сая тонн болж, гурван жилийн доод түвшинд хүрсэн байна.