Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 

18

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

15

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

15

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

28

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

27

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Алим, чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт маань хүүхдүүд жимс түүж, хөөцөлдөн тоглоосой гэж хүсдэг

Дуламын Сэргэлэнбаатар гэх энэ залуу найман жилийн өмнө том хүүгээ төрөхөд жимсний мод тарихаар шийдэж, Сибирийн эрс тэс нөхцөлд ургадаг модыг Дорноддоо нутагшуулсан юм. Түүгээр зогсохгүй “Хэрлэн голын алим-5000” төслийг эхлүүлж, 2030 он гэхэд томоохон агропарк, аж ахуй, сургалт судалгааны төв байгуулах зорилго тавьж амжилттай хэрэгжүүлж байна.

-Хоёр жилийн өмнө уулзахад төсөл хэрэгжүүлэх 10 га газрынхаа цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа талаар ярьж байсан санагдана. Энэ ажлынхаа ард гарч чадаж ээ?

-Тэгсэн. Гурван жилийн өмнө “Хэрлэн голын алим-5000” төслийг санаачилж, 2030 он гэхэд Дорнод аймагтаа 5000 алим, чавганы мод, дагалдуулж 30-40 мянган бусад төрлийн модтой агро ойн аж ахуй, сургалт судалгааны төв байгуулахаар ханцуй шамлан ажилдаа орж байлаа. Энэ хугацаанд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээж зүтгэсэн. Одоогоор 3 га газарт төлөвлөлт хийж, талбайдаа зурвас тариалалтаар 10 мянган улиас, бургас, бойжуулалтын талбайдаа буйлс, гүйлс, улиас, монос, тавилган зэрэг 25 мянга орчим мод тариад байгаа. Мөн алим, чавганы модны эх плантазыг бий болгосон. Саяхан 10 Квт-ын нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлээд байна даа.

-Алим, чавгыг жимсний үрээр тарихаас илүү тухайн нутгийн хөрсөнд дасан зохицож ургасан модноос үрслүүлж ургуулах нь илүү гэж Та ярьж байсан. Жинхэнэ тариалалтаа хэдийнээс эхлүүлэхэв?

-Ирэх жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь яг энэ нутгийн хөрсөнд дасан зохицсон таван настай модноосоо үрслүүлж тарихыг чухалчилж байгаа. Тиймээс цэцэрлэгийнхээ эх модыг л одоо ургуулж байгаа гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн үүднээс тайлбарлах юм бол залгаа хийх технологиор алимны мод ургуулж байгаа гэж хэлж болно. Бага малыг төллүүлбэл давжаардагтай адил модыг хэтэрхий жижиг байхад нь жимсийг нь олон болгохыг зорьвол тухайн мод шим тэжээлийн дутагдалд орж давжаарах эрсдэлтэй байдаг юм. Ирээдүйд алим чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт гэр бүлүүд очиж, өөрсдөө жимсээ түүж, хүүхдүүд нь хөөцөлдөн тоглоосой гэж би хүсдэг. Бас бяцхан жаалуудад байгаль дэлхийн өгөөж, хөдөлмөрийн үр шимийн талаар танин мэдүүлж, ой тойнд нь суулгаж өгөхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөл маань эхнээсээ биелж байна.

–Танай гэрийн хашаан дахь модонд ургасан алимны амт импортын жимстэй харьцуулахааргүй амт шимттэй санагдсан. Ер нь тарьсан модноосоо хэдий хугацааны дараа ургац авах боломжтой байдаг бол?

-Манайх хашаандаа жимсний мод тариад гурван жилийн дараа анхны ургацаа хурааж байсан. Ковид цар тахлын хөл хориотой байсан үе л дээ. Түүнээс хойш намартаа л гэхэд зөвхөн хашаан дахь 40-өөд модноосоо 300 гаруй кг алим, чавга хурааж авдаг. Бас ганц ширхэг тоорын мод маань 30 гаруй кг жимс өгдөг. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан модныхоо жимсээр орсон гарсан ах дүүсээ дайлж суух ч сайхан шүү дээ.

–Жимсний мод нарийн тордолгоо арчилгаа шаарддаг байх?

-Байгальд дасан зохицож ургаагүй, анхнаасаа агротехникийн аргаар ургуулж байгаа учраас энгийн гоёлын модыг бодвол арчилгаа тордолгой мэдээж их. Шувууны сангас, малын өтөг бууцаар бордож, хавар нахиагаа дэлгэж цэцэглэх үеэр нь сайтар арчилж хамгаалах ёстой байдаг. Хэдий олон цэцэг авч үлдэж чадна, төдий хэрийн алим жимс ургана шүү дээ. Баяжих айлын бяруун гунж тугалладаг гэдэг шиг энэ хавар нэг, хоёр настай модод маань хүртэл цэцэглэсэнд олзуурхаад байгаа.

-Нас биед хүрсэн алимны нэг модноос 100-гаад кг алим хурааж авах боломжтой гэдэг юм билээ. Танай өрхийн ургац жилээс жилд л арвин болох нь ээ?

– Алимны мод 7 метр хэртэй өндөр ургадаг шүү дээ. Нэг мод 70-80 жил насалдаг. Нас биед хүрсэн нэг модноос 90-120 кг алим хурааж авч болдог. Манайх тав, зургаан настай нэг модноосоо 20 гаруй кг алим хураадаг. Тэгэхээр танайх хашаандаа алимны 3-5 ширхэг модтой байхад л импортын алим худалдаж авах шаардлагагүй болно.

-Танайхаас үлгэр дуурайлал, зөвлөгөө авч хашаандаа жимсний мод тарьсан айл хичнээн байна вэ? Та бас “Дорнод аймгийн алим, чавганы мод тариалагч” цахим хуудсыг хөтөлдөг. Цахим хуудсаар тань зочлоход тун сонирхолтой мэдээлэл зөвлөгөөнүүд харагдана лээ?

-“Өөрөө үр жимсийг нь идэхгүй ч үр хойчдоо алимны мод тарь” гэдэг Орос ардын үг бий. Хашаа хороотой айлууд хэрэгцээний жимс ногоогоо өөрсдөө тарьж, орон сууцныхан нутгийнхаа хөрсөнд ургасан жимс ногоог худалдан авах боломжийг бүрдүүлэх л чухал гэж би үздэг. Тэр ч үүднээс хавар, намартаа цөөн тооны үрсэлгээ зах зээлд нийлүүлж хэвшсэн. Надаас алимны модны үрсэлгээ авч, хашаандаа тарьсан айлууд үр жимсээ хурааж, ашиг шимийг нь хүртэж эхэлсэн шүү дээ. Сүүлийн хэдэн жилийн дотор 800-гаад айлд алим, чавганы модны үрсэлгээ худалдан борлуулж, тэр бүрт зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцаж байгаа.

-Баярлалаа.

эх сурвалж: монцамэ.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Алим, чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт маань хүүхдүүд жимс түүж, хөөцөлдөн тоглоосой гэж хүсдэг
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх