
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаатар нар БНХАУ-ын газар тариалангийн зориулалттай замгийн идэвхтэй эсийн био-бордооны “Algae” үйлдвэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар замгийн идэвхитэй эсийн био-бордоог Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн дээр туршилт судалгаа хийсний үндсэн дээр Монгол Улсад үйлдвэрлэх, нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
