Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Эрүүл амьдралын хэв маяг руу шилжих эхний алхам бол хоол хүнсээ зөв сонгох

Өөрийн амьдралыг өөрчлөхөд тийм ч хялбар биш байдаг бөгөөд заримдаа асар их тэвчээр, хүчин чармайлт шаардагддаг билээ. Гэхдээ хэрвээ та эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ гэсэн зорилгыг өөртөө тавьсан бол шантарч ухрах хэрэггүй. Харин өдөр бүр хичээж, зорилгодоо хүрэхийн тулд нэг нэг алхмаар урагшлах нь зүйтэй. Ингээд доорх зуршлуудыг бага багаар хэрэгжүүлснээр нэг л мэдэхэд та эрүүл амьдралын хэв маягт ямар ч түүртэх зүйлгүйгээр шилжсэн байх болно.

1. Хангалттай шингэн уу

Хангалттай шингэн уу

Эрүүл амьдралын хэв маягийн үндэс нь хангалттай хэмжээний ус уух явдал байдаг. Учир нь ус нь бие организмын үндсэн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж бүхий л өдрийн туршид эрч хүчээ алдахгүй байхад нь тусална. Харин шингэний дутагдалд орсон үед ядрах, сэтгэл санаа таагүй байх гэх мэт асуудлууд үүсдэг. Усыг тогтмол уухад бодисын солилцоо сайжрахаас гадна сэтгэн бодох чадвар сайжирч, бат бөх булчинтай болох боломжтой. Тиймээс яг өнөөдрөөс эхлээд хангалттай ус уух тал дээр анхаарал хандуулаарай.

2. Эрүүл өглөөний цай бэлдэх

Эрүүл өглөөний цай бэлдэх

Эрүүл өглөөний цай уух нь бодисын солилцоог идэвхжүүлж, тухайн өдрийг эрч хүчээр хангахад тусална. Тиймээс хэчнээн ажилтай, яарч байсан ч өглөөний цай уух цагийг өөртөө гаргаарай.

3. Хоол орхигдуулж болохгүй

Хоол орхигдуулж болохгүй

Хэрвээ та эрүүл мэнддээ асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол хоол орхигдуулж болохгүй. Энэ нь цусан дахь элсэн чихрийн түвшин огцом буурахад нөлөөлж, та эрч хүчгүй нэгэн болох магадлалтай. Үүнээс гадна өглөө эсвэл өдрийн хоолоо алгасах нь таныг эрүүл бус хооллолтод уруу татаж, оройн цагаар хэтрүүлэн идэх үндсийг тавина. Мөн өлсгөлөн байх үед сэтгэн бодох чадвар мууддаг учир бүтээлч байдал тань алдагдах магадлалтай.

4. Салхинд алхах

Салхинд алхах

Өдөрт ердөө л 15 минут цэвэр агаарт алхахад л таны сэтгэл санаа сэргэж, бие организмыг хүчилтөрөгчөөр хангаж өгнө. Тиймээс ажлынхаа цайны цагаар эсвэл ажлаасаа тараад гэр хүртлээ алхаж болно шүү дээ. Үүнээс гадна яг гэрийнхээ хажуу талд байрлах дэлгүүрээс худалдан авалт хийхийн оронд замын эсрэг талд эсвэл хөрш гудамжныхаа дэлгүүрээс худалдан авалт хийгээрэй.

5. Сайн унтаж амар

Сайн унтаж амар

Сайн, чанартай нойр авах нь биеийн эсүүдийг сэргээхээс гадна дархлаа дэмжиж, сэтгэл санааг сэргээхэд тусална. Үүнээс гадна жингээ хянахад ч багагүй туслалцаа үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс чанартай сайн унтаж амрахын тулд унтахаасаа нэг цагийн өмнө бүх төрлийн ухаалаг төхөөрөмжийн хэрэглээнээс татгалзаарай. Хэсэг хугацаанд уг дадлыг хэрэгжүүлснээр та нойрны асуудалгүй болж байгаагаа мэдрэх бөгөөд чанартай нойр авсан хүний хувьд өглөөг ч сэргэг, эрч хүчтэйгээр эхлүүлж чадна.

6. Кофены оронд өөр зүйл хэрэглэ

Кофены оронд өөр зүйл хэрэглэ

Хэрвээ та өдөрт 3-аас илүү аяга кофе уудаг бол энэхүү зуршлаа өөрчлөх тал дээр нэг анхаараад үзээрэй. Хэдийгээр кофе эрч хүчээр цэнэглэж өгдөг ч тогтмол хэрэглэх нь хэд хэдэн сөрөг талтай. Үүнд: түгшүүрийн байдал нэмэгдэх, гэнэт толгой өвдөх гэх мэт. Үүнээс гадна кофе их хэрэглэх нь бие организмаас кальцийг хурдан гадагшлуулдаг учир ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлнө. Тиймээс кофены оронд цикори цайг ууж болно. Энэхүү цайны хувьд амт нь кофетой ижил боловч кофеин агуулаагүй, эслэгээр баялаг байдаг. Мөн матча, какао болон цэвэр жимсний шүүс ууж болно.

7. Хэн нэгэнд аз жаргал бэлэглэ

Хэн нэгэнд аз жаргал бэлэглэ

Бие махбодын төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч анхаарал хандуулахаа хэзээ ч мартаж болохгүй. Заримдаа бид хэт завгүй амьдралын хэв маягаас болж сэтгэл зүйн тайван байдал, аз жаргалыг мэдэрч инээмсэглэх гэдэг хэчнээн сайхан зүйл болохыг мартсан байдаг. Тиймээс өдөрт нэг хүнд ч болов инээмсэглэл бэлэглэх зорилгыг тавиарай. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж цагийг зугаатай өнгөрүүлснээр таны аз жаргалын даавар нэмэгдэж, сэтгэл зүйн хувьд тайван мэдрэмжийг авах болно.

8. Хөдөлгөөн хий

Хөдөлгөөн хий

Хэрвээ танай гэрийн хажууд фитнес төв байхгүй бол та мөнгө үрэхгүйгээр зугаатайгаар гэртээ хөдөлгөөн хийж болно шүү дээ. Жишээлбэл: гэртээ хүүхэдтэйгээ хамт дасгал хийх, эсвэл ажлаа тараад гэр рүүгээ алхах, цахилгаан шат ашиглахын оронд шатаар өгсөх, гэрээ цэвэрлэх гэх мэт. Энэ бүхэн нь огт хөдөлгөөн хийхгүй байснаас хамаагүй дээр.

9. Өөртөө зориулж цаг гарга

Өөртөө зориулж цаг гарга

Заримдаа бид олон ажил амжуулахын тулд өөртөө цаг гаргахаа мартсан байдаг. Гэтэл үнэндээ ганцаараа өнгөрүүлсэн 30 минут л танд гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Өдөр бүр өөртөө ганцаараа байх боломжийг бүрдүүлж, өөрийн дуртай зүйлийг хийж, асуулт нь олдохгүй байгаа зүйлийн хариултыг олох гэж хичээгээрэй. Ганцаараа байсны ачаар та өөрийн зорилгыг тодорхойлох, амжилтад хүрэхийн тулд хийх шаардлагатай асуудлынхаа талаар ч мэдэх боломжтой болно.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Эрүүл амьдралын хэв маяг руу шилжих эхний алхам бол хоол хүнсээ зөв сонгох
Хэл солих
Мэдээлэл хайх