Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Загасны махны хортой хоргүйг хэрхэн мэдэх вэ?

Амин дэм, уураг тэжээлээр баялаг загасны махыг бид өдөр тутамдаа идэж хэрэглэдэг. Гэвч загасыг хаанаас авч байгаа, аль улсаас импортоор орж ирсэн зэргийг нь сайтар судлахгүй бол эрүүл мэндээ үгүй хийх магадлал өндөр аж. Иймд та бүхэндээ загасны махны хортой эсэхийг хэрхэн мэдэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Үйлдвэрт үржүүлсэн загас

Үйлдвэрт үржүүлсэн загас

Мэдээж жинхэнэ байгалийн бүтээл биш тоног төхөөрөмж, техникийн аргаар бүтээгдсэн буюу химийн бодисын найрлагатай хүнсний бүтээгдэхүүн нь биед сайн нөлөө үзүүлэхгүй нь тодорхой. Загасыг үйлдвэр, тусгай газарт үржүүлдэг бөгөөд өсөлтийг хурдасгахын тулд элдэв химийн бодисыг хүртэл ашигладаг байх юм. Мэдээж энэ нь бидний биед асар олон сөрөг нөлөөг үзүүлдэг төдийгүй элдэв янзын өвчин үүсгэж ч мэднэ.

2. Үржүүлгийн загас

Үржүүлгийн загас

Фармерүүд загасаа эрүүл байлгах үүднээс үргэлж антибиотик өгч, үүгээрээ хооллодог төдийгүй химийн бодис ашиглаж, өнгө төрхийг нь сэргээж байдаг юм. Тиймдээ ч тэдгээр загасны ашигт чанар үгүй болохоос гадна хортой хэмээн нэрлэж болохуйц болдог аж. Харин бид тус загасыг идэж, биед ашигтай хэмээн итгэж явах нь дэндүү харамсалтай билээ.

3. Байгалийн загас

Байгалийн загас

Байгалийн буюу гол, далай зэргээс барьсан загас нь тод улаан өнгөтэй байдаг бөгөөд энэ нь тэдний биед агуулагдах астаксантин гэх бодистой холбоотой юм. Энэ нь байгалийн улаан ягаан өнгийг үүсгэдэг төдийгүй бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад олон чухал үүрэгтэй билээ. Тус бодис нь хүний биед нийлэгждэггүй тул хоол, хүнсээр дамжуулан хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн үүнийг авч, эрүүл мэнддээ анхаарахыг хүсч загас автал байгалийн бус үржүүлгийн загас авчихвал мөнгөний гарз болох юм. Учир нь үржүүлгийн загасанд тус шимт бодис байдаггүй төдийгүй таны эрүүл мэндийг аврах бус улам бүр дордуулж байдаг билээ.

4. Өнгөөр нь ялгах

Өнгөөр нь ялгах

Тухайн загасны өнгө нь танд бүхнийг хэлж өгөх болно. Үржүүлгийн загасны тухайд цайвар шаргал өнгөтэй байх бол байгалийн буюу гол, нуур, далай зэргээс барьсан загас нь улаан хүрэн өнгөтэй байдаг юм. Иймд та худалдаж авах гэж байгаа загасныхаа өнгийг сайтар ажисны эцэст сонголтоо хийгээрэй.

5. Салмон загас

Салмон загас

Салмон загасны биед үзүүлэх нөлөө нь маш сайн байдаг. Биднийг дотроос эрүүлжүүлж, шим тэжээлээр хангаж өгдөг байна. Тэр бүү хэл энэ нь таны биеийг гадны аймшигт өвчлөлүүдээс хамгаалах төдийгүй дархлаа суулгаж өгөх тустай юм. Иймд та бүхэндээ салмон загасаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэе.

6. Шарсан салмон загас

Шарсан салмон загас

Орц:

  • Салмон загас- 500 гр
  • Зөгийн бал- 2 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Ургамлын тос- 1/2 халбага
  • Ногоон сонгино- 2 ширхэг
  • Сармис- 2 хумс

Хийх арга:

Жижгэвтэр саванд зөгийн бал, нимбэгний шүүс, сармис, давс болон хар перецээ хийж сайтар хутгана. Дараа нь загасны махаа нарийн хэрчээд урьдчилан бэлтгэсэн соустай хольж, 15 минут орчим байлгаарай. Харин эцэст нь хайруулын тавгандаа ургамлын тосоо хийгээд амталсан махаа шарж авах юм. Ойролцоогоор 5-10 минут шарахад л болох бөгөөд бэлэн болсон хоолоо таваглаж, ногоон сонгиноор чимэглэнэ.

7. Салмон загасны шөл

Салмон загасны шөл

Орц:

  • Салмон загас: 300 гр
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1ш
  • Сонгино: 2 ш
  • Цөцгий: 1 аяга
  • Давс, халуун ногоо

Хийх арга: 3 литр усанд хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийж чанана. Үүндээ салмон загасаа хэрчиж хийх бөгөөд давс, халуун ногоогоор амтална. 20 минут буцалгасны дараа цөцгийгөө нэмж шөлөө дахин 20 минут зөөлөн гал дээр байлгах аж.

8. Калори багатай салмон загастай хоол

Калори багатай салмон загастай хоол

Орц:

  • Салмон загас- 150 гр
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Ногоон гоньд- 1 халбага
  • “parsnip”- 2/3 аяга
  • жигнэсэн броккли- 1.5 аяга

Хийх арга:

Салмон загасаа нимбэгний шүүсээр амталж 225 хэмд 15 минут жигнэнэ. Загасны махаа болмогц нь таваглаж, броккли, “parsnip” зэргээр чимэглэж, ногоон гоньдоор амтална.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Загасны махны хортой хоргүйг хэрхэн мэдэх вэ?
Хэл солих
Мэдээлэл хайх