
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Гаалийн ерөнхий газартай хамтран 2025.06.03-ны өдөр импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго стандартын шаардлагад нийцээгүй хүнсний бараа бүтээгдэхүүн сүүлийн үед хилээр нэвтрэх болсонто” холбогдуулж ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хаяг шошгын стандартын шаардлагыг хангуулах, гаалийн тавих хяналтыг чангатгах, шаардлага хангахгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхийг зогсоож, хил дээрээс буцаах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар санал солилцож, хоёр талаасаа холбогдох төлөөллийг оролцуулан Ажлын хэсгийг байгуулан хамтран ажиллахаар тохирлоо.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, хүнсний чанар стандартын ахлах байцаагчид, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэрмаа, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Хорио цээрийн хэлтсийн дарга Б.Батмөнх болон гаалийн улсын байцаагчид оролцов.