
Дэлхийн хүнсний өдрийг энэ жил “Бидний үйлдэл-Бидний ирээдүй: Эрүүл хүнс-зөв хооллолт” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд хүн бүр эрүүл сонголт хийх, жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, боловсруулсан хүнсний хэрэглээг багасгахыг уриалж байна. Мөн хүнсний байгаль орчинд үзүүлэх нөлөөг ойлгож, мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж байна.