
6-р сарын 27-нд, олон улсын Бичил, Жижиг, Дунд Үйлдвэрүүд (БЖДҮ)-ийн Олон Улсын Өдөр тохиодог ба БЖДҮ-ийн тогтвортой хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийг тэмдэглэдэг. Монгол улсын засгийн газар ч мөн адил энэ өдрийг угтаж, 6-р сарын 12-15-ны хооронд БЖДҮ-ийг дэмжих, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улсын нийслэл Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 300 орчим бизнес эрхлэгчид (ЖДҮ болон хоршоод) өөрсдийн бүтээгдэхүүнээ нийт 150 асар, 10 гаруй Монгол гэрт байрлуулан сурталчлахаас гадна үйлчлүүлэгчид, бизнессүүд хоорондоо холбоо тогтоох боломжоор хангагдан мөн үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байна.
Дэлхийн БЖДҮ-ийн өдөр нь баяр ёслолоос илүү, мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагааны сүлжээг хөгжүүлэх, өсөлт хөгжилтийг тэтгэдэг энтрепренёр сэтгэлгээг танин мэдэх талбар юм. Эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон БЖДҮ-ийг дэмжиж буй төсөл нь цаг үеэ олсон, нэн шаардлагатай гэдгийг харуулж байна.

