
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.3 хувь, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ.
Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн нийслэлд үйлчилгээний бүлгийн үнэ 18.8 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.6 хувь хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
эх сурвалж: монцамэ.мн