Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

2

№ 146 | Хүнсний хувьсгал-Кластерийн хөгжил

12

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

19

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

32

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

4

Шүүх яамны Ц.Чимиддоржийн тухай дурсамж яриа

10

Төв: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсжээ

15

“Сар шинийн үзэсгэлэн”‘-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байна

15

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

137

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ

11

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцууллаа
ах

137

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ

79

Байгалийн гаралтай жимсний охь агуулсан “Бурамхан брэнд”-ийн чихрийн үйлдвэрт ажиллалаа

60

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн болж байна

36

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг нээж үг хэллээ

32

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

27

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

26

Төмсний арав гаруй сортыг шалгаруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

19

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

16

Нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр борлуулж байна

15

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

15

“Сар шинийн үзэсгэлэн”‘-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байна

12

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ
ах

Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандууллаа

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна. Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөжээ. Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Мөн “Хархорум” хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Түүх соёлын олон төрөлт аялал жуулчлалын хот

  • Уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Үндэсний соёл, урлаг спортын сурталчтлсан аялал жуулчлал
  • Уламжлалт ахуйн соёлд суурилсан аялал жуулчлал

Хөдөө, аж ахуйн кластер төв хот

  • Органик хүнсний үйлдвэрлэл
  • Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл
  • Эмийн ургамлын тариалалт, байгалийн гаралтай эмийн үйлдвэр

Шинжлэх ухаан, өндөр технологийн үйлдвэрлэлийн хот

  • Шинжлэх ухаан, өндөр технологийн үйлдвэрлэлийн хот
  • Шинжлэх ухаан, технологийн парк
  • Өндөр технологийн үйлдвэрлэл
  • Үндэсний болон олон улсын дата төв

Олон улсын бизнес, хамтын ажиллагааг хөгжүүлсэн хот

  • Олон улсын байгууллагуудын салбар
  • Дипломат төлөөлөгчдийн салбар байгууллага
  • Олон улсын бизнес, санхүүгийн салбар байгууллага
  • Гадаад, дотоод их дээд сургуулиудын салбарууд

Хангайн бүсийн тээвэр, логистикийн төв хот

  • Бүсийн тээвэр логистикийн төв
  • Олон улсын нисэх онгоцны буудал
  • Төрөлжсөн агуулах
  • Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр зам
  • Бага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.  

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандууллаа
Хэл солих
Мэдээлэл хайх