Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

18,507

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

16,672

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

5,291

Б.Алтангэрэл: Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж, экспортод гаргаж байна

15,980

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

5,445

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ

16,353

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

1,173

1400 орчим иргэн, ААН хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэхээр саналаа өгчээ

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

0

Монголын эдийн засгийн форум 2025-д төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөл оролцож байна
ах

18,507

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,247

“Монголын Эдийн засгийн форум-2025” зохион байгуулагдаж байна

18,075

Сүүний фермийг хөгжүүлэхээр 5 ААН хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ

16,977

Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаар үндэсний брэнд бүтээж буй “Грийн групп”

16,672

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,577

Төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

16,387

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ

16,353

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

15,980

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,618

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн мэдээлэл харилцааны сургалт зохиоэ байгуулж байна

11,208

“Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар нэвтрүүлэх” төсөл нээлтээ хийлээ

10,758

Амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулагдана
ах

Өглөө идэж уухад хор болох хоол хүнс

“Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ. Учир нь өглөөний хоол эрүүл энх оршихын үндэс суурийг тавьдаг юм. Хэрвээ та өглөөний хоолоо идэж заншихгүй бол нойр булчирхай, ходоод, элэг зэрэг эрхтэнүүд үрэвсэж эхэлдэг ажээ. Гэхдээ дөнгөж боссоны дараа идэж болохгүй, тохиромжгүй хоол хүнс гэж бий. Тэдний зарим нь хүнд тус биш хор болох аюултай. Тиймээс бид уншигч та бүхэндээ өглөө идэхэд хориотой идээ, ундааг танилцуулж байна.

1. Кофе

Кофе

Зарим хүн өглөө хамгийн түрүүнд кофе ууж заншсан байдаг. Хэрвээ эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг бол та энэ зуршлаа нэн даруй орхих хэрэгтэй. Өглөө эрт кофе уувал ходоодны салст бүрхүүл гэмтэж, үрэвсэхэд хүргэхээс ганда ходоодны хүчлийг ихээр ялгаруулахдаг юм.

2. Исгэлэн жимс

Исгэлэн жимс

Жүрж, бэрсүүт жүрж, нимбэгийг өглөө идвэл хоолой хорсож, ходоодонд их хэмжээний хий хуримтлуулахад хүргэдэг юм. Тиймээс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй ус уухаас татгалзаарай. Өглөөний ундаа уусны дараагаар жүрж идвэл илүү тохиромжтой. Ингэснээр та витамин С-гээ нөхөх болно.

3. Гадил

Гадил

Энэ жимс өөртөө магни их хэмжээгээр агуулдаг юм. Ийнхүү өглөө эрт гадил идэх таны зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй таны цусан дахь магни болон кальцийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна.

4. Хуурай хүнсний ногоо

Хуурай хүнсний ногоо

Хуурай хүнсний ногоонд ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг хүчил ихээр агуулагдсан байдаг. Өглөө эрт улаан лооль, өргөст хэмх, байцаа идвэл таны дараа дараагийн идэх хоолыг ходоод удаан шингээхэд хүрдэг юм. Улаан лоолинд байдаг пектиний болон таннины хүчил хоосон ходоодыг өвчлүүлж, улмаар ходоодны чулуутай болгодог. Нэмж хэлэхэд ийм төрлийн сөрөг үр дагаврыг лийр, хаш жимс мөн бий болгодог юм.

5. Чихэрлэг лууван, төмс

Чихэрлэг лууван, төмс

Энэ ногоог өлөн ходоодон дээр идэхэд хэтэрхий хүнд хүнс юм. Мөн үүнийг идсэний дараа ходоод бага зэрэг хөөж, бие тавгүйтдэг.

6. Хүйтэн уух зүйл

Хүйтэн уух зүйл

Өглөө бүр сэрээд хамгийн түрүүнд нэг аяга ус уух хэрэгтэй гэж олон эмч зөвлөдөг. Гэхдээ хүйтэн ус уувал ходоодонд цочрол үүсгэдэг. Хүйтэн ус ууснаар ходоод өвдөхөөс гадна цусны эргэлтэд сөргөөр нөлөөлж, хоол боловсруулах үйл явцыг эрс удаадаг.

Харин оронд нь бүлээн ус уувал илүү тохиромжтой. Өлөн ходоодон дээр ус ууснаар гэдэс, ходоодыг сэрээж, хоол боловсруулах үйл явцыг эхлүүлдэг ажээ.

7. Амттан

Амттан

Амттаны хэрэглээ ихэдвэл ходоодноос гадна өөр олон төрлийн эрхтэн өвчилдгийг хүн бүр мэдэх биз? Дөнгөж “сэрсэн” ходоодонд хамгийн түрүүн амттан орж ирэхэд нойр булчирхай тухайн зүйлээс хэрэгтэй хэмжээний инсулинийг боловсруулж чаддаггүй. Улмаар цусан дахь сахарын хэмжээ ихсэж, хожим чихрийн шижин өвчнөөр өвчлөх үндэс суурийг тавьдаг байна.

8. Мах

Мах

Мах бол өглөө идэхэд ихээхэн хүнд хоолонд тооцогдоно. Маханд агуулагдах их хэмжээний уургийг өглөө эрт ходоод боловсруулах чадваргүй байдаг. Тиймээс махтай хоолыг өдөр эсвэл орой идэх л тохиромжтой юм.

9. “Өглөөний хоол”

“Өглөөний хоол”

Өглөөний хоолондоо болсон нэвс, хатаасан эрдэнэ шиш дээр сүү хийн идэж буй дүр зургийг бид зар сурталчилгаа, кинон дээрээс олонтаа олж хардаг. Үнэн хэрэгтээ нүүрстөрөгч агуулдаг ийм төрлийн “түргэн хоол” цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг байна. Чухам ийм өглөөний хоол идсэнээр хүн таргалахад хүрдэг юм шүү.

10. Гахайн утсан мах, хиам

Гахайн утсан мах, хиам

Хиам хийхэд олон янзын химийн бүтээгдэхүүн, хүний биед эрүүл бус зүйлс ордог. Жишээ нь хорт хавдар үүсгэгч химийн бодис агуулж байдаг. Ийнхүү өлөн ходоод өөрийгөө бусад нян болон, хүчтэй химийн бодисоос хамгаалах чадваргүй байдаг тул шууд шархлахад хүрдэг байна.

11. Сармис

Сармис

Сармисаар амталсан хоол өглөө аль болох идэхгүй байх нь зүйтэй. Сармис нь өөртөө ходоодны цөсний хүүдий болон ходоодны ханыг гэмтээх аллицин гэх бодис агуулдаг. Өлөн ходоодон дээр идсэн тохиолдолд дээрх эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Өглөө идэж уухад хор болох хоол хүнс
Хэл солих
Мэдээлэл хайх