Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

11

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

11

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагаа хариуцсан албан тушаалтан Б.Гэрэлсайхан “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

4

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны Ажлын албаны дарга Г.Бат-Эрдэнэ “Хөдөлмөрийн хүндэт”медалиар шагнагдлаа

8

“Грийн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

4

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

9

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

6

“Грийн групп” компанид гэрээт борлуулагч Д.Цогтгэрэл Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

5

“Өгөөж чихэр-боов” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Ядармаа Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

6

“Грийн групп” компанийн худалдааны төлөөлөгч Д.Туул Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

5

Мах импекс” ХК-ийн сортлогч Л.Уранчимэг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа
ах

97

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

74

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

49

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

42

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

40

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

36

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

30

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хэсэг гишүүд МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТАНД ОРОЛЦОХООР ОХУ-ыг зорилоо.

28

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

27

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

22

Экспортын гарал үүслийн гэрчилгээ бүрэн цахимжиж гаалийн бүрдүүлэлт хялбаршлаа.

18

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

17

ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд 210 үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна
ах

Иргэдийг төөрөгдөлд оруулдаг хүнсний бүтээгдэхүүний тухай 5 баримт

Хүнсний бүтээгдэхүүний салбар нь эдийн засагт ихээхэн нөлөөлдөг салбар гэж хэлж болно. Учир нь бид ухаалаг гар утас, пуужин, цахим сүлжээ гэх мэт зүйлсээс татгалзаж чадах ч хүнснээс татгалзах боломжгүй. Сүүлийн үед дэлхийн ард түмэн эрүүл зөв хооллолтыг дэмжих болсон бөгөөд үйлдвэрлэгч байгууллагууд өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон ч чанарын шаардлага төдийлөн хангахгүй мэт санагдана. Үйлдвэрлэгч байгууллагууд ч бараа бүтээгдэхүүнээ худалдаалахын тулд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ дээр үндэслэж бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг гаргах нь бий. Ингээд иргэдийг төөрөгдөлд оруулдаг хүнсний бүтээгдэхүүнтэй танилцацгаая.

1. Тослоггүй бүтээгдэхүүн элсэн чихрээс хамааралтай болоход нөлөөлдөг

Тослоггүй бүтээгдэхүүн элсэн чихрээс хамааралтай болоход нөлөөлдөг

Сүүлийн үед дэлхий даяар эрүүл хооллолтыг дэмжих болсон учир ихэнхдээ тослоггүй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байгаа билээ. Учир нь тослог агуулсан бүхий л бүтээгдэхүүн жин нэмэхэд нөлөөлдөг гэж тэд үздэг. Гэтэл огт тослоггүй бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлдөггүй бөгөөд эрч хүчээр цэнэглэх, бие организмыг нөхөн төлжихөд саад учруулдаг байна. Аливаа нэгэн бүтээгдэхүүний тослогийг багасгахын тулд элсэн чихэр нэмэх магадлалтай байдаг бөгөөд тослоггүй бүтээгдэхүүн хэрэглэснээр бие организм эрч хүчээ зөвхөн тухайн бүтээгдэхүүний нүүрс уснаас авдаг аж. Элсэн чихэр нь маш амархан энергийн эх үүсвэр болж чаддаг учир тархи элсэн чихрээс энергиэ авах горимд шилжсэнээр илүү их чихэрлэг зүйл идэх хүслийг төрүүлдэг байна. Энэ нь чихрийн шижин болон бусад чихрийн хэт их хэрэглээтэй холбоотой өвчлөл үүсэхэд хүргэдэг.

2. Генийн өөрчлөлтгүй буюу “GMO FREE” гэх тэмдэг нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулдаг

Генийн өөрчлөлтгүй буюу “GMO FREE” гэх тэмдэг нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулдаг

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ дээр дүгнэлт хийж бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг хийдэг билээ. Үүнд “GMO FREE” буюу “генийн өөрчлөлтгүй” гэх тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн багагүй харагддаг. Тэгвэл генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн огт байдаггүй бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү аргын ачаар үр тариа, жимс, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна уг аргын тусламжтайгаар сүүний гарцыг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байдаг гэнэ. Ийнхүү иргэд генийн өөрчлөлтгүй гэх тэмдэглэлд хууртаж үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч, худалдаа эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, өөрөө санхүүгийн хувьд алдагдалд ордог байна.

3. Нүүрс ус багатай хоолны дэглэм нь бие организмыг амин дэмийн дутагдалд оруулдаг

Нүүрс ус багатай хоолны дэглэм нь бие организмыг амин дэмийн дутагдалд оруулдаг

Эрүүл хооллолтын ачаар жингээ хасахыг хүссэн хүмүүст ихэнхдээ нүүрс усаа хасах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэвч нүүрс ус болон тослоггүй бүтээгдэхүүнийг хүнсний хэрэглээнээсээ ор тас хасах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Учир нь бие организм их хэмжээний уургийг боловсруулахын тулд багагүй ачаалал авах шаардлагатай тулгарна. Энэ нь мэдээж, хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсгэнэ. Үүнээс гадна таныг эрч хүчээр хангахын тулд тархи нь биеийн илүүдэл өөхнөөс бус харин масснаас зарцуулж эхэлснээр таны бие өөх бус харин массаа алдах болно. Мөн нүүрс усны дутагдалд орсноор ядрах, стресстэх шинж тэмдэг ч илэрнэ.

4. Тодорхой нэг бүтээгдэхүүнийг хэт их сурталчилах нь тухайн орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг

Тодорхой нэг бүтээгдэхүүнийг хэт их сурталчилах нь тухайн орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг

Тодорхой нэгэн бүтээгдэхүүний хэрэглээг илүү ихээр сурталчлах нь зарим орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл: саяхнаас киноа будааны ашиг тусын талаар дэлхий даяар тархсанаар энэхүү будааны эрэлт маш ихээр нэмэгдсэн. Өмнө нь зөвхөн өмнөд америкийн уугуул иргэд хэрэглэж байсан бол 21-р зууны 20 оноос эхэлж, баруунд тархаж эхэлсэн байна. Ийнхүү киноа будааны эрэлт хэрэгцээ ихэссэнээр тариалагч орон болох Боливийн тариаланчид өөрийн тариалангийн талбайд тариалж байсан бүх төрлийн буудай, жимс, хүнсний ногоогоо тариалахаа больж ихэнх хэсэгт киноа будааг тарьснаар наад захын өдөр тутмын энгийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэлсэн байна. Ингээд ард иргэд хямд үнэтэй гурил, гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа гэх мэт зүйлсийг хэрэглэж, таргалалтад өртөх болжээ.

5. Үхэр ихээр өсгөж үржүүлэх нь агаарын бохирдолд нөлөөлнө

Үхэр ихээр өсгөж үржүүлэх нь агаарын бохирдолд нөлөөлнө

Дэлхий дээр 1,5 тэрбум орчим үхэр бий. Энэхүү тоо нь сүүний хэрэглээ болон махны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор жил бүр нэмэгдэж байгаа. Их хэмжээний үхэр тэжээх нь байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Учир нь үхрийн ялгадаснаас метан гэх хий ялгардаг бөгөөд энэ нь байгаль орчинд сөрөг үр дагавартай. Тиймээс үхрийн тэжээлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвөлж байгаа ч хүн төрөлхтөн эхний ээлжид өөрийн ашигт анхаарал хандуулж байгаа бололтой.

эх сурвалж: саак.мн

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Иргэдийг төөрөгдөлд оруулдаг хүнсний бүтээгдэхүүний тухай 5 баримт
Хэл солих
Мэдээлэл хайх