
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, “Mongolian Economy” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Д.Бэхбаярыг хүлээн авч уулзлаа.
“Mongolian Economy” сэтгүүл нь Английн The Economist сэтгүүлийн Дэлхий дугаарын Монгол дахь онцгой зөвшөөрөл эзэмшигчээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа юм. The Economist сэтгүүл нь 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн янз бүрийн бүс нутаг, улс орнуудыг хамран эдийн засаг, бизнесийн талаар мэдээлэл хүргэдэг байна.
Уулзалтаар дотоодын болон олон улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Mongolian Economy сэтгүүл нь Монголын эдийн засаг, бизнесийн мэдээ, мэдээллийг Монгол Улс, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хамтран ажилладаг бүх шатны байгууллага, ажил хэрэгч хүмүүст зориулан 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Мөн “Mongolian Economy” сэтгүүлийн дэргэд Ногоон хөгжил, Эрчим хүч, Nomadic Mongolia, Бүсчилсэн хөгжил сэтгүүлүүд гарч байнаа юм.


Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн үр дүн, өгөөжийн талаар олон улсын стандартын дагуу мэдээ, мэдээллийг хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
