
Малчдын өвлийн бэлтгэлийг сайжруулах зорилгоор ногоон тэжээл (овьёос, вандуй) тариалах арга барилын талаар сургалтыг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2025 оны 6-р сарын 22-нд зохион байгуулжээ.
Энэхүү сургалт нь Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Германы хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” STREAM+ төслийн хүрээнд, Эрчим Хар ямааны ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлын нэг хэсэг аж.

