
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын бизнес зочдын багт монголын хүнс, хөдөө аж ахуй, банк санхүү, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 50 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөллүүд багтсан юм.

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсанаар Бизнес аяллаа эхлүүллээ.



Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр талын 150 гаруй бизнес эрхлэгчдийн хамтарсан Бизнес форум болж, тус улсын үйлдвэрүүдтэй танилцах Баялаг бүтээгч-бизнес аяллыг зохион байгууллаа.




