Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

Өмнөговь аймаг ингэний сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ

5

Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг зөв уншиж суръя

2

БАЯН-ӨЛГИЙ: Исламын шашинтай иргэд “Рамазан сарын ораза” буюу бүтэн сарын мацгаа барьж байна

4

Ховд аймагт энэ жил 1.3 сая орчим мал төллөнө

2

Архангай аймаг Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өсжээ

5

Гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар боллоо

19

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

20

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

18

“Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагаа хариуцсан албан тушаалтан Б.Гэрэлсайхан “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа
ах

117

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

99

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

90

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

57

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

41

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

21

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

20

“Мах импекс”ХХК-ийн хиамны чаналгын ажилтан С.Доржпалам Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

19

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, 116 үндэсний үйлдвэр дээр өөрийн биеэр очиж ажиллажээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнг нийтэд танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нарын холбогдох албаныхан оролцов.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 3.5 жил өнгөрч байна.

Хөдөлгөөнд нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуйн нэгж бусдыгаа төлөөлөн 530 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, 116 үндэсний үйлдвэр, ААН, байгууллага дээр өөрийн биеэр очиж ажиллажээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гарсан зарим бодит үр дүнгүүд:

Хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ. Арилжааны банкнуудаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 орчим их наяд төгрөгийн зээлийг 2525 орчим аж ахуйн нэгж, иргэнд олголоо. Уг нэн хөнгөлөлттэй зээл, санхүүжилтэд зориулж төсвөөс 200 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Эдгээр нь төр, хувийн хэвшил, иргэний гурвалсан хамтын ажиллагааны бодит үр дүн байлаа..

1000 гаруй шинэ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бий болж, үйлдвэрлэл бодитоор өслөө. Тухайлбал, 2022–2025 онд хүнсний ногооны үйлдвэрлэл 40 хувиар, тэжээлийн үйлдвэрлэлийн хүчин чадал 42.4 хувиар тус тус нэмэгдэж, тариалангийн талбай 13 хувиар тэллээ. Үр дүнд нь улирлын шинжтэй импортын хамаарал бодитоор буурч, зарим төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах түвшинд хүрлээ.

Суурь дэд бүтэц өргөжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдлээ. Мал төхөөрөх 10, мах боловсруулах 7, сүү, сүүн бүтээгдэхүүний 11, гурилан бүтээгдэхүүний 16, ургамлын гаралтай бүтээгдэхүүний 3, шингэн хүнсний бүтээгдэхүүний 3, давсны 1, сав баглаа боодлын 2, гээд нийт 53 шинэ үйлдвэр ашиглалтад орлоо.

2022 онд манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортлож байжээ. 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт импорт 379 сая ам.доллароор буурлаа. Тухайлбал, төмс, тахианы мах, улаанбуудай, сүү, цөцгий, тараг зэрэг стратегийн хүнсний бүтээгдэхүүний импорт буурч, жил бүр гадагшаа 100 орчим сая ам.доллар урсдаг байсан бол 2025 онд 21.3 сая ам.доллар эх орондоо үлдлээ.

Хүнсний экспорт нэмэгдлээ. 2025 оны 12 сарын 10-ний байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт (76.4 мянган тонн) нэмэгдэж, хүнсний экспортын орлого 300 сая ам.долларыг давлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хөнгөн, хүнсний салбар бүрдүүлж байна. Эдгээр нь дээрх салбаруудад тогтвортой, кластер системийн суурь бэхжиж байгаагийн илрэл гэж болно.

Манай улс өндөгний хэрэглээнийхээ 45 хувийг дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна.

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:

  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн,
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлсөн,
  • Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн юм.
Хуваалцах
Сэтгэгдэл
2 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
xsmbxoso666
2025-12-28 11:36

Gave Xsmbxoso666 a peek. Not bad, not bad at all. The site’s easy to navigate. Feeling lucky, might just throw down. Check it out yourself: xsmbxoso666

92 lottery.net
2025-12-16 10:55

Looking for a new lottery site and 92 lottery.net popped up. Decent platform? Tell me your experiences after visiting 92 lottery.net.

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, 116 үндэсний үйлдвэр дээр өөрийн биеэр очиж ажиллажээ
Хэл солих
Мэдээлэл хайх