
Ховд аймгийн Онцгой комисс хуралдав.
Хурлаар хэлэлцсэн асуудлын нэг бол хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх тухай байлаа.
Судалгаагаар Ховд аймаг хаврын улирлын нөөцийн махны хэрэгцээнд жилд 300-400 тонн мах бэлтгэх шаардлагатай.
Тэгвэл одоогийн байдлаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 230-250 тонн мах бэлтгэн нөөцлөх боломжтой байгаа юм.
Иймд ирэх хаврын улирлын махны нөөцийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс Ховд аймгийн Онцгой комисс мах бэлтгэн нийлүүлэх эрх бүхий компаниудтай гэрээ байгуулахаар болжээ.
Гэрээнд үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлэх хэмжээ, зах зээлд борлуулах үнийг тодорхой тусгана. Мөн бэлтгэх махны чанар гүйцэтгэлд хяналт тавих юм.
Түүнчлэн хурлын үеэр төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож, эрчим хүчний шугам сүлжээ, ус, дулаан хангамжаар тасралтгүй хангах, доголдол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Nohu28, haven’t heard much about this one, but decided to take a gamble. Found some unique games I haven’t seen elsewhere. Worth a peek if you’re lookin’ for something different. nohu28
That’s a solid analysis – understanding variance is key in sports betting. Seeing platforms like uujl link offer diverse games gives players options to manage risk, too. Legit sites with easy logins are a plus! 🤔