Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Дорнод: Жимс, жимсгэний тариалан эрхлэгч,сонирхогчдын туршлага солилцох талбайн өдөрлөг боллоо

8

Дулааны улиралд Монголчуудын хооллолт: Эрүүл зөв сонголтын зөвлөмж

8

ҮСХ: Хүнсний ногооны үнэ буурсангүй

8

АНУ-ын шар буурцгийн тэжээл гахайн өсөлт, ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй

6

Кембрижийн их сургуулийн судалгаа: Мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээ бэлчээрийн нүүрстөрөгчийн үр ашгийг бууруулж болзошгүй

11

СЭЛЭНГЭ: Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, гурилын үнэ өсжээ

4

Дэлхийн үр тарианы үнэ өсөх хандлагатай байна

4

ХОВД: Төл бойжилт 98.8 хувьд хүрчээ

8

Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж хэвшээрэй

9

ХОВД: Нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
ах

120

Коп 17 /COP-17/ бага хурлын Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны ажлын хэсгийн VII дугаар хуралдаан болж байна

115

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

80

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

67

Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

49

Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдах зөвлөлийн хурал боллоо

24

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

23

БАЯНХОНГОР: Махны үнэ буурчээ

22

ДЭМБ: Аюултай хүнс жил бүр 866 сая хүн өвчлүүлж байна

20

СЭЛЭНГЭ: Орон нутгийн нийтийн хоол үйлдвэрлэл, сургуулийн хоол үйлчилгээний чанар шинэ түвшинд хүрснийг харууллаа

19

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

18

Баян-Өлгий аймагт малын тэжээлийн тариалалт эрчимжиж байна

18

ӨМНӨГОВЬ: Хагас жилийн мал тооллогоор 1504 өрхийг түүврийн аргаар хамруулна
ах

Цагаан тос нь өвлийн хамгийн шим тэжээлтэй хүнс

Завхан аймгийн хангайн бүсийн сумдад цагаан идээгээ малынхаа гүзээ, олгойнд хадгалдаг уламжлал одоо ч бий.

Төрөл бүрийн сав суулга элбэг болоод тэрүү манай малчдын ихэнх нь сүү, цагаан идээгээ хадгалдаг уламжлалаа гээж байна. Учир нь худалдаанд борлуулж байгаа сүү, цагаан идээ ихэнх нь гялгар уутанд саванд хадгалсан байгааг хараад харамсдаг.

Манай хангайнхан зун, намрынхаа сүү, цагаан идээ, ялангуяа зөөхий, шар тосыг малынхаа гүзээ, олгойнд хадгалдаг уламжлалаа гээгээгүй ээ. Ер нь цагаан идээ хадгалах хамгийн сайн сав бол малын гүзээ, олгой, давсаг юм хэмээн Цагаанхайрхан сумын малчин Г.Ганчимэг ярилаа.

Зуны цагт гүзээнд хадгалсан цөрөм, зөөхийгөөрөө ээзгийтэй цагаан тосоо хольж гүзээлээд өдийд хөлдүү тос идэх мөн ч сайхан. Цагаан тос их өег, дааруулдаггүй өвөл цагийн хамгийн сайхан хүнс байдаг. Малчин бид мал төхөөрөөд нэг ч зүйлийг хаяхгүй хоол хүнсэндээ ашигладаг сайхан уламжлалтай. Идэш идэх цагаар малын “давсаг үлээх” чухал ажлыг хүүхдүүдэд даалгахаар тэд ч их сонирхоно. Давсгийг хэмжээнд нь тултал шаар шиг үлээж ханын толгойноос өлгөж хатаадаг. Ингээд намар оройхон болох үед зун хурааж нөөцөлсөн өрөм, зөөхийгөө хайлж шар тосыг нь ялгаж аваад үлдсэнийг нь ээзгийтэй хольж хонины гүзээнд хийн царцааж өвлийн хүнсэнд нөөцөлдөг. Ээзгий хийхгүй байсан ч болно. Үүнийг цагаан тос, хайлсан тос, хольсон тос гэх мэтээр нэрлэдэг.

Зунжин хураасан зөөхийгөө даавуун уутанд хийж өлгөн шар усыг нь шүүрүүлээд дараа нь саванд хийж хутган, тослогийг нь шар уснаас салгана. Үүнийг цагаан тос гэнэ. Цагаан тосонд элсэн чихэр, үзэм нунтаглаж үйрүүлсэн ээзгий, мэхээр, бор гурил хольж улам амтлаг болгоод хоолонд хэрэглэвэл өвөл хамгийн сайн хүнс болдог тухай малчин бүсгүй хуучиллаа.

Цагаан тос нь монголчуудын зун, намартаа хурааж, өвөл, хаврын нөөц идээ болгодог шим тэжээлтэй, үнэр анхилам, хүчиллэг амттай нэгэн төрлийн цагаан идээний бүтээгдэхүүн юм.

Цагаан тосыг нутаг нутгийнхан өөр өөр аргаар боловсруулдаг ч ерөнхийдөө зун, намар хурааж нөөцөлсөн зөөхийгөө хайлж шар тосыг нь ялгаж аваад үлдсэн цагаан тосыг нь агаар нэвтрэх саванд хадгалах буюу хонины гүзээнд хийж царцаагаад өвлийн хүнсэндээ нөөцөлдөг. Үүнийг цагаан тос, хайлуулсан тос, ээзгий хольсныг нь бас хольсон тос гэх зэргээр нэрлэдэг. Цагаан тосыг цайнд хийж уухад өег бөгөөд ходоод гэдэсний шингээлтийг сайжруулахаас гадна хор тайлах үйлчилгээтэй ажээ. Өөрөөр хэлбэл цагаан тос нь сэрүүн чанартай бөгөөд хүчжүүлсэн өөх хүчлийг үүсгэж, суулгахыг зогсоон, уушигны архаг ханиалга, хий шар ус, шулуун гэдэсний халууныг арилгахад тустай гэж хоол зүйч судлаачид өгүүлжээ.

Ташрамд, 1918 онд судалгаа явуулж монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55.3 хувийг сүү цагаан идээ, 20.3 хувийг мах эзэлж байсныг тогтоожээ. Түүнчлэн хүнсний хоногийн хэрэглээний бүтцэд шар будаа, гурил 12.8 хувь, цагаан будаа 1.2 хувь, элсэн чихрийн зүйл 0.1 хувийг эзэлж байснаас гадна шахмал ногоон цай хоногт 51.8 грамм, архи 4.6 грамм хэрэглэдэг байсан тухай тэмдэглэжээ.

Судлаач Я.Цэвэлийн тэмдэглэснээр, монголчуудын хоол хүнсийг ерөнхийлсөн нэрээр авч үзвэл, махан хоол 180 гаруй, цагаан идээ ба цагаан хоол 130 гаруй, боов идээний хүнс 30, бүгд 350 төрлийн монгол хоол байдаг ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Цагаан тос нь өвлийн хамгийн шим тэжээлтэй хүнс
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх