
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүрэгт 375 дэлгүүрээр худалдаж эхэллээ.
Ингэхдээ хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байгааг НЗДТГ-аас мэдээлэв.
Энэ жил нийт 5000 тонн мах нөөцөлж бэлтгэсний 40 хувийг үхэр, 60 хувийг нь хонины мах байгаа юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалт хийжээ.









Эх сурвалж: Монцамэ агентлаг
