
“Сүхбаатарт үйлдвэрлэв- Бидний хэрэглээ 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар аймгийн есөн сум болон Хэнтий, Дорнод аймгаас зорин ирсэн 100 гаруй гаруй үйлдвэрлэгч оролцож байна.
Үндэсний дээл хувцас, гоёл чимэглэл, гутал, арьсан урлал, мах болон гурилан бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, чихэр, жимс гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж байгаа бөгөөд үнийн хувьд урд жилээс сүү, цагаан идээ 3000 орчим төгрөгөөр хямд байгаа бол хэвийн боов, гутал хувцасны үнэ нэмэгдсэн байгааг оролцогчид онцолж байна.
Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор уг үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.


Эх сурвалж: https://www.montsame.mn/
