Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

19

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

10

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

8

Өмнөговь аймгийн Ханбогд сум ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд 4.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн олгоно

3

Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

5

Экспортод гаргасан бараа, түүхий эдийн хэмжээ 51 хувиар нэмэгджээ

8

ДОРНОД: Ангус үүлдрээр монгол үхрийн махны ашиг шимийг нэмэгдүүлж байна

12

“Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо

9

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!

56

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

125

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо
ах

125

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

114

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

106

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

75

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

56

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

40

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

40

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

39

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

32

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

22

“FOODEX JAPAN 2026” 51 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

19

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

17

Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт боллоо
ах

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан энэ сарын 9-нд зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд нь манай улстай худалдаа, эдийн засаг, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой, стратегийн чухал түншүүд болохыг онцлоод, тус холбооны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг нээлтийн үгэндээ тэмдэглэв.

Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны зургаадугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсныг дурдав. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү нийлүүлэх экспорт 24.2 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Тэрбээр хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дэлхийд ноолуур үйлдвэрлэлээр тэргүүлж буй Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна гэв. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү бизнес хэлэлцүүлгийн хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв.

УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа. Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэлээ.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, Евразийн эдийн засгийн холбоо, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ХХААХҮЯ, Гаалийн Ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Ургамал хамгааллын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв болон бизнесийн төлөөлөл оролцсон. Тухайлбал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, арьс шир, барилгын материал, цемент, уул уурхай, шатахуун, худалдаа, чанарын стандарт, тээвэр ложистик, эмийн салбарын төлөөллүүд оролцож хэлэлцүүлгийн хүрээнд асуулт асууж, хариулт авав.

Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах

харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурав.

Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг хэлэлцүүлэгт оролцогч ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их давуу тал бий болно гэж байлаа.

Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: https://www.montsame.mn/

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
Хэл солих
Мэдээлэл хайх