
“Говь-Алтай баялаг бүтээгчид-2026” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэлж, тав хоног үргэлжилнэ.
Тус аймгийн Засаг дарга Г.Чинбатын захирамжаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2026 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид оролцож, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, борлуулах, иргэд дотоодын чанартай бүтээгдэхүүнээр эрэлт хэрэгцээгээ хангах харилцан ач холбогдолтой юм.
Энэ жил тус аймгийн сум бүрээс жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлөөр оролцож буйгаараа онцлогтой юм.









Эх сурвалж: Монцамэ агентлаг
