Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

8

ЗҮҮН БҮС: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗҮҮН БҮСИЙН БООМТООР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

12

Судалгааны ажлын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна

8

Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ

8

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

11

ХӨВСГӨЛ: Хаврын тариалалт 10 хувьтай үргэлжилж байна

5

ХӨВСГӨЛ: Чингүнжавын талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болно

17

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

15

Витамины хэрэглээ ба зөв хэрэглэх цаг

16

Бат бөх унтахад туслах дадлууд
ах

337

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

177

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

34

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

23

Нэвтрүүлэг №153 | Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ

21

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

17

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

16

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

16

Бат бөх унтахад туслах дадлууд

15

Витамины хэрэглээ ба зөв хэрэглэх цаг

12

Судалгааны ажлын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна

11

ХӨВСГӨЛ: Хаврын тариалалт 10 хувьтай үргэлжилж байна

11

№154 | Хүнсний аюулгүй байдал
ах

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ

ОХУ-ын Москва хотноо 2026 оны 2 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан өндөр түвшний семинар амжилттай зохион байгуулагдлаа. Евразийн эдийн засгийн комиссын (ЕЭЗК) байранд болсон уг арга хэмжээ нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг техникийн саад тотгорыг арилгахад чиглэв.

Семинарын эхэнд ЕЭЗК-ын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев болон Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал нар “1+9” хэлбэрээр хоёр талын уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн асуудлуудыг хэлэлцлээ. Үүний дараа ЕЭЗК-ын Худалдаа хариуцсан сайд Андрей Слепнёв семинарыг нээж, ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд байгуулагдсан Худалдааны түр хэлэлцээрийн гол заалтууд, хэтийн төлөв болон хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацааны талаар нэгдсэн танилцуулга хийв.

Семинарын үндсэн хэсэгт ОХУ-ын салбар хариуцсан удирдах албан тушаалтнууд Монголын бизнес эрхлэгчдэд чиглэсэн танилцуулгыг хийв.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд М. Маркович хэлсэн үгэндээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг дэмжих нь хоёр улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болохыг онцлов. Тэрээр энэ салбарт хамтын ажиллагааны асар их нөөц боломж байгааг тэмдэглээд, Монгол Улсаас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд Оросын тал бэлэн байгааг илэрхийлсэн юм.

Монголын экспортлогчдод тулгардаг гол асуудлын нэг болох хяналт шалгалтын талаар Мал эмнэлэг, ургамал хамгааллын холбооны албаны төлөөлөгч А. Даушев дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр амьтан, ургамлын эрүүл ахуйн (SPS) шаардлагуудыг хэрхэн хангах, олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалтыг хэрхэн хийх талаар бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгсөн юм.

Түүнчлэн Холбооны итгэмжлэлийн албаны дарга Д. Волвач ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд мөрдөгдөж буй заавал мөрдөх техникийн зохицуулалтын талаар тайлбарлав. Ингэснээр бүтээгдэхүүний тохирлын үнэлгээг зөв хийлгэх нь бараа бүтээгдэхүүн саадгүй нэвтрэх үндэс болохыг тэрээр онцлон тэмдэглэсэн.

Худалдааны эргэлтийг хурдасгахад гаалийн байгууллагын үүрэг оролцоо чухал болохыг Холбооны гаалийн албаны дэд дарга С. Шкляев дурдлаа. Тэрээр гаалийн хилээр бараа нэвтрүүлэхэд тавигдах шаардлагуудыг танилцуулж, бичиг баримтын бүрдүүлэлтийг цахимжуулах замаар хугацаа хэмнэх, процедурын хүнд суртлыг бууруулах хөнгөвчилсөн арга замуудыг танилцуулсан юм. Семинарын онцлох нэгэн сэдэв нь орчин үеийн цахим зах зээл (Marketplace)-ийн давуу тал байлаа. Евразийн хамгийн том онлайн платформ болох “Wildberries” компанийн Төслийн албаны дарга М. Андреев Монголын үйлдвэрлэгчид борлуулалтаа хил хязгааргүй нэмэгдүүлэх бодит гарцуудыг танилцууллаа.

Семинарын төгсгөлд талууд асуулт хариулт өрнүүлж, хувийн хэвшлийнхэнд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. Хаалтын үгийг Сайд Андрей Слепнёв болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С. Даваасүрэн нар хэлж, энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортлогчдод төрийн болон олон улсын байгууллагуудын зүгээс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгосон чухал алхам болсныг тэмдэглэлээ.

МҮХАҮТ-ын гишүүн, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарыг төлөөлсөн 30 гаруй бизнес эрхлэгч энэхүү арга хэмжээнд хамрагдаж, экспортын шинэ гарц, боломжуудын талаар туршлага судалж байна.

Эх сурвалж: https://www.mongolchamber.mn/

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЭВ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх