Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

14

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

“Монгол-Оросын бизнес форум”-д 170 гаруй бизнес эрхлэгч оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум”-д энэ сарын 11-нд оролцлоо.

Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглажээ. Монгол Улсын Их Хурлын дарга уг форумыг нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах боломж нь Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр болохыг тодотгов.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцын түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэлийг тавьж байгааг онцоллоо. Угтаа энэ хэлэлцээр нь зөвхөн тарифын асуудал бус, харин бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгааг хэллээ. Ялангуяа Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж болохыг тодотгосон юм.

Форумын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга бизнес эрхлэгчдэд бодитоор тулгардаг зарим бэрхшээлийг дурдлаа. Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар нь харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа, зардлыг ихэсгэдэг байна.

Мөн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстойг онцоллоо. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгий, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов.

Энэ удаагийн форумд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, МҮХАҮТ-ын удирдлагууд, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин, Эдийн засаг хөгжлийн дэд сайд В.Е.Ильичев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын илтгэлээс гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан юм. Монгол-Оросын бизнесийн форум B2B уулзалтаар үргэлжлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: https://montsame.mn/

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Монгол-Оросын бизнес форум”-д 170 гаруй бизнес эрхлэгч оролцов
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх