

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Ганбаатарын Ганзоригт төрийн дээд “Алтангадас” одон хүртээлээ.
Ганбаатарын Ганзориг нь Улсад нийт 41 жил ажиллаж 1985 оноос одоог хүртэл Мах импекс компанид цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
