
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Лувсандоржийн Уранчимэгт Төрийн дээд “Алтангадас” одон хүртээлээ.
Лувсандоржийн Уранчимэг нь Улсад нийт 46 жил ажиллаж 1988 оноос одоог хүртэл Мах импекс компанид сортлогч албан тушаалтнаар ажиллаж байна.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
