
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Бархасын Ядармаад Төрийн дээд “Алтангадас” одон хүртээлээ.
Бархасын Ядармаа нь Улсад нийт 43 жил ажиллаж 2004 оноос одоог хүртэл Өгөөж чихэр-боов ХХК-д борлуулалтын менежер албан тушаалтнаар ажиллаж байна.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
