
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй Баттулгын Алтангэрэлд “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртээлээ.
Баттулгын Алтангэрэл нь Улсад нийт 17 жил ажиллаж 2019 оноос одоог хүртэл Грийн Групп компанийн Гүйцэтгэх захирал албан тушаалтнаар ажиллаж байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.
