
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:
- “Өгөөж Мандал уул” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Пэрэнлэй

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Тод оймс” ХХК-ийн захирал Б.Баяржаргал

АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Суман гүн” нарийн боовны үйлдвэрийн захирал Б.Мөнхтөгс
- “Сатурн фүүдс” ХХК-ийн захирал С.Алтанхуяг


ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Пластик центр” ХХК-ийн захирал С.Цэвэгсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.


Alright, so 12betlink is my go-to spot now. Easy to navigate, got all the sports I’m into and some sweet casino action too. Worth a look fam. 12betlink
Yo, aliwin789game1 is the real deal. Just signed up and already feeling the vibes. Plenty of games, decent payouts – check it out! aliwin789game1
7Slots, eh? Simple, but effective. Slap bang in the middle of playing, I hear. Check ’em out here 7slots for a bit of a fun go!