Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

14

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

93

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг ажилжааны 9 банкны удирдлага оролцож, гэрээг үзэглэв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй банкны удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд “Төрөөс хувийн хэвшлийг оновчтой бодлого, хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал гэдгийг үндэсний хөдөлгөөн, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүд харуулж байна. Салбарын яамнаас аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөнгөлөлттэй зээл, газар олголт, татварын хөнгөлөлт зэргээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 350.0 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ.

Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330.6 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200.0 мянган ширхэгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.

“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаанбуудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх