Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16

Тариалсан улаан буудай, хүнсний ногооныхоо дийлэнхийг хураан авчээ

13

Нөөцлөх улаан буудайнхаа 50 гаруй хувийг бүрдүүлээд байна

9

БУЛГАН: Орон нутгийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд тэргүүн ээлжид хамруулна

16

БАЯН-ӨЛГИЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршлага судаллаа

16

Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 141 дэх үйлдвэр дээрээ ажиллалаа

14

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

13

Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

16

Тархинд ургуулсан үрээ талд ургуулж яваа тариаланч

17

БУЛГАН: Улаан буудайн хураалт 47.9 хувьтай байна

10

Б.Баярмаа: Мал сүргийн чанарыг 1321 хээлтүүлэгчээр сайжруулж байна
ах

116

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

92

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

39

Улаанбуудай, хүнсний ногоо, сүүний урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

34

«Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай» Монгол Улсын Их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын үр дүн

31

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг түүний хэрэгжилт, үр дүн

31

ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа

29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй урамшууллын төрөл, үр дүн

28

“Намрын ногоон өдрүүд”-д 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ

27

Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

27

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол АТРЫН IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хэрэгжилт, үр дүн

26

Хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооцоолол, мэдээллийн тогтолцоог сайжруулах уулзалт зохион байгууллаа
ах

Завхан аймаг “Тамир” нэрийн шүүс орон нутгийн зах зээлд эрэлттэй байна

Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхөд мандаг” ХК-ийн үйлдвэрлэж буй “Тамир” нэрийн дархлаа дэмжих өтгөрүүлсэн шүүс орон нутагтаа эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ.

Тус компанийн захирал Б.Мөнх-Алдарын мэдээлснээр өнгөрсөн сар шинийн баярын өдрүүдэд “Тамир” шүүс борлуулалтаараа тэргүүлжээ.

МҮХАҮТ-ын Завхан салбар орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны цахим платформыг нэвтрүүлснээр, орон нутгийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас ч цахимаар захиалах боломжтой болжээ. Уг платформоор хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн нь байгалийн зэрлэг жимсээр хийсэн шүүс болохыг онцоллоо.

“Мөнхөд мандаг” ХК өнгөрсөн онд “Тамир” нэрийн өтгөрүүлсэн шүүсийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд орон нутагт ургадаг байгалийн зэрлэг жимсийг ашиглан гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чацаргана, нэрс, аньс, чонын элэг орцтой энэхүү шүүс нь дархлаа дэмжихээс гадна эмчилгээний зориулалтаар хэрэглэх боломжтой бөгөөд өвөл, хаврын улиралд ханиад, томууны үед хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг гэгддэг тус үйлдвэр орон нутагт хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнүүдээ байгалийн цэвэр, органик гаралтай түүхий эдээр хийдэг бөгөөд нэрс, үхрийн нүд, чацаргана зэрэг амин дэмээр баялаг зэрлэг жимс, мөн сүү, цагаан идээг ашигладаг байна.

Тус компани сүү, цагаан идээгээ өөрсдөө боловсруулж, ааруул, аарц, тараг, ээзгий зэрэг уламжлалт бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар савлан хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн уламжлалт аргаар шимийн архи нэрж, үйлдвэрийн аргаар савлан худалддаг. Үхрийн болон ямааны борцыг ч мөн үйлдвэрийн аргаар савлаж, жилийн дөрвөн улиралд шинэ цагаан идээ хэрэглэх боломжийг орон нутагтаа бүрдүүлжээ.

Жилд дунджаар 10 тонн архи, шүүс, 20 тонн дарс, 7 орчим тонн цай (ээзгийтэй, ургамлын, сульхиртай) үйлдвэрлэдэг бол чацарганы тосыг бага хэмжээгээр гаргадаг. Мөн чонын элэг, аньс, нэрс, гишүүнэ, хүрэн манжингийн чанамлыг жилд 30 гаруй тонн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Завхан аймагт ирсэн зочид, төлөөлөгчдөд барьдаг бэлэг, брэнд бүтээгдэхүүн болдгоороо онцлог. Аймгийнхаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ аймгууд, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын хэрэглэгчдэд Номин холдингийн сүлжээгээр дамжуулан хүргэж байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Зочин
2026-05-13 18:02

Бүтээгдэхүүний чанар өнгө үзэмжийг маш их анхаарч байгаа

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Завхан аймаг “Тамир” нэрийн шүүс орон нутгийн зах зээлд эрэлттэй байна
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх