
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой “МОРА АГРОПАРК” төслийн санаачлагч Ёкозүми Ёшиюки, “Мора” ТББ-ын Ерөнхийлөгч Д.Нарантуяа болон холбогдох албаныхантай уулзлаа.

Төслийн хүрээнд Япон улсын дэвшилтэт технологи, баталгаат үр сорт, хөрсний менежментэд суурилсан тариалалтын системийг орон нутагт амжилттай туршин, кластерийн бүтцийг хөгжүүлэх зорилгоор 15 аймгийн 40 гаруй байршилд судалгаа, туршилтын ажлыг эхлүүлсэн.

Уулзалтаар цаашид “Фриуту Монгол” боловсруулах үйлдвэрийн төслийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий жишиг үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийхэд бодлогоор дэмжин хамтран ажиллахаар боллоо.

