
Өмнөговь аймгийн Ханбогд сум Монгол Улсын 330 гаруй сумаас анх удаа ЖДҮ-ийн сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
2025 оны 12 дугаар сард Ханбогд сумын ЗДТГ-ын удирдлагууд Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Харин энэ сарын 4-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулснаар шалгуур хангасан бизнес эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох бодит боломж бүрдэж байна.
Ханбогд сумаас 2 тэрбум, ХХААХҮЯ-наас 2 тэрбум, Ханбогд хөгжлийн Хурдасгуур Оюу толгойн сан 100 сая төгрөг нийт 4,1 тэрбум төгрөгийн сан үүсгэж хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна.
