
Ази тивийн хүнс, ундааны салбарын хамгийн том цугларалт болох 51 дэх удаагийн “FOODEX JAPAN 2026” олон улсын үзэсгэлэн Япон улсын Токио хотноо “Big Sight” үзэсгэлэнгийн төвд /2026.03.10/ албан ёсоор нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, монголын 50 гаруй баялаг бүтээгчид оролцож туршлага судалж байна.


Энэхүү олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол улсаас найман аж ахуйн нэгж эх орныхоо онцлог бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд танилцуулахаар амжилттай оролцож байна.
Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дотоодын хүнсний хэрэгцээг хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд олон улсын экспо, үзэсгэлэнд тогтмол оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

